“Хос 11” цахим худалдан авалт эхэлснээс хойш буухиа шуудан ч маш шаргуу үедээ орсон байна.
Урьдчилан тооцоолсноор энэ жилийн “Хос 11”-ний хугацаанд өдөр бүрийн буухиа шуудангийн хэмжээ дунджаар 250 ширхэгт хүрсэн үзүүлэлт гарчээ.
Хятадын буухиа шуудан хөгжсөн арав гаруй жилийг эргэцүүлбэл, цахим худалдаанд түшиглэсэн “Хятадын гайхамшиг”-ийн нэг болсны зэрэгцээ мөн өөрөө ч бас нэгэн “Хятадын гайхамшиг” болж, буухиа шуудан 10 жилийн хугацаанд 30 дахин өсөж, гурван жил дараалан дэлхийд тэргүүлсэн. Энэ жилийн эхний есөн сард өдөрт дунджаар 100 сая ширхэгт хүрсэн юм.
Хятад улсын буухиа шуудангийн салбар, тус салбарын хөрөнгө оруулалт хурдтай өсөн нэмэгдэхийг дагалдаад “Хятадын бас нэгэн бахархал буухиа шуудан” нь нэгэнт гадаадад амьдарч буй маш олон Хятадуудын сэтгэлийн дуу болжээ. Хятадын буухиа шуудан арван жилийн туршид ямар ололт амжилтад хүрсэн бэ? Өнөөдрийн буухиа шуудангийн салбар нь ямар ямар дэвшилтэт техник технологийг ашигласан бэ? Буухиа шуудан хэрхэн Хятадыг өөрчилсөн бэ, бас хэрхэн урагш хөгжих вэ?
Арван жилийн хугацаанд 30 дахин нэмэгдсэн “Буухиа шуудан бол Хятадын бахархал”
- Илгээж чадахгүй илгээлт гэж үгүй, зөвхөн бодож олоогүй зүйл гэж бий гэж Жи Нань хотын иргэн арав гаруй жил цахим худалдааны ажил эрхэлсэн туршлагатай Ли Ян буухиа шуудангийн салбарын хөгжлийг эргэцүүлэн хэлж байлаа. Мөн тэрээр өмнө нь онлайнаар зөвхөн гар утас, ном зэрэг стандартчилсан бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол өнөөдөр цэцэг, жимс, гурил будаа, тос зэрэг өдөр тутмын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээ худалдан авдаг болжээ.
Зайрмаг, усан ургамал, амьд загаснаас цахилгааны шон, саравч, жижиг модон байшинг буухиа шуудан гадна нь хүргэж, мөн тусгайлан угсарч өгдөг.
Цахим худалдааны салбар болон буухиа шуудан хамтдаа хөгжиж байна. Цахим худалдаа нь буухиа шууданд боломж олгож, буухиа шуудан нь цахим худалдаанд түшиг тулгуур болж байна. Хятадын Үндэстний шуудан товчооны орлогч дарга Лю Жүнь:
- Энэ жилийн “Хос 11” хугацаанд Хятадын буухиа шуудангийн нийт хэмжээ 1.5 тэрбум ширхгийг давах боломжтой бөгөөд мөн үеэсээ 35-аас дээш хувиар өснө гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн 10 жилийн хөгжлийг эргэцүүлэхэд Хятадын буухиа шуудан өөрөө нэгэн “Гайхамшиг” болжээ. Али Баба группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ма Юүнь буюу Жак Ма:
- Хэрэв Хятадын цахим худалдаа нь нэгэн гайхамшиг юм бол логистик салбар Хятадын өнгөрсөн 10 жилд бий болсон хамгийн том гайхамшиг болно гэж хэлсэн байна.
Хятадын Үндэстний шуудан товчоо статистикаар 2006 онд Хятадын буухиа шуудангийн үйл ажиллагааны хэмжээ 1.06 ширхэгт хүрсэн бол 2016 он болоход 31.3 тэрбум ширхэгт хүрч, 10 жилийн өсөлт нь 30 дахин болох ба үйл ажиллагааны хэмжээ нь олон улсад 60 хувийг эзэлснээр Хятад улс нэгэнт олон улсын буухиа шуудангийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлага болжээ.
“Миний бодож буйгаар буухиа шуудан нь Хятадын бахархал” гэж АНУ-д сурч байгаад эх орондоо буцаж ирсэн Жи Нань хотын иргэн Жан хэлсэн байна. Өнгөрсөн жил тэрээр АНУ-ын Минссури мужаас ойролцоогоор 0.5 кг зүйлийг Нью-Йорк руу илгээхэд өдөрт хүргэх хураамж нь 70 ам.долларын үнэтэй байв. Харин хоёр хоногийн хугацаанд хүрэх үнэ нь 20 ам.долларын үнэтэй байсан. Үүнтэй харьцуулбал улсын дотоодын буухиа шуудангийн хураамж маш хямд байна гэж мэдэгдсэн байна.
“Хар хүчний логистик”-оос “Ухаалаг логистик”
Хятадын буухиа шуудангийн салбар арав гаруй жилийн хөгжлөөр дамжин техник технологийн тал дээр хурдтай хөгжсөнөөр барахгүй техник хэрэглээний хувь хэрэглэгчдийн хэрэглээ ихээр нэмэгдэн буухиа шуудангийн үр бүтээлийг эрс дээшлүүлсэн байна. Буухиа шуудангийн салбар нь “Хар хүчний логистик”-оос “Ухаалаг логистик” руу шилжиж байна.
- Спостер, ухаалаг шуудангийн хайрцаг хорооллуудад маш олон харагдах болж, СӨХ буухиа шууданг тавих, хадгалахын тухайд санаа зовох хэрэггүй болсон гэж Ли Янь хэлсэн аж. Мөн тэрээр:
- Одоогийн буухиа шуудангийн салбар улам хялбар үйлчилгээтэй, аюулгүй болжээ. Тухайлбал, нууцлал хуудсыг хэрэглэх болсон нь хувь хүний мэдээлэл алдагдах эрсдэлийг ихээр багасгасан. Мөн зарим цахим худалдааны бараа бүтээгдэхүүнийг буцаахад буухиа шууданч шууд хэвлэн гаргасан хуудсыг ашиглах болж, хаягаа гараараа бичихээ больсон гэж ярьлаа.
Хэрэглэгчдэд дэм болж буйн ар талд Хятад улсын буухиа шуудангийн салбарын дэд бүтэц өдөр ирэх тусам тасралтгүй төгөлдөржин шинэчлэгдэж байна. Аравдугаар сард Хятадын Үндэстний шуудан товчоо 2017 оны 4 дэх улирлын цуврал хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Үндэстний шуудан товчооны хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Тамгын газрын дарга Чэнь Хун Янь:
- Хятад улсын хэмжээнд эзэмшиж буй төрөл бүрийн онлайн цэгийн тоо 217 мянган хэсэгт хүрч, буухиа шуудан хот суурингийн сүлжээ цэгийн 86-аас дээш хувийг хамарч, Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг 13 мужийг бүгдийг хамарсан. Хятадын хэмжээнд автомат үйл ажиллагаа хуваарилалтын 100 гаруй төв байдаг. Тусгай буухиа шуудангийн 220 логистик парк бий бөгөөд гол зүйл болох хотын ухаалаг шуудангийн хайрцаг 170 мянгад хүрсэн гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улсын буухиа шуудангийн салбар ялгах, хуваарилах, хүргэх зэрэг маш олон хэсгийн техник технологи тасралтгүй шинэчлэгдэж, буухиа шуудангийн салбарын үйл ажиллагааг илүү хурдтай, ухаалаг болоход анхаарчээ. Агуулахад 400 гаруй ялган хуваарилах ухаалаг робот завгүй ажиллаж, боодол баглааг нь яг тогтсон цэгт нь ялган хуваарилна. Линь И хотын Шэнь Түн буухиа шуудан ХХК-ийн орчин үеийн дэвшилтэт агуулахын ялган хуваарилах төвийн робот “Их жажин” сонирхогч хүмүүсийг гайхшруулж байлаа. Тус компаний ажил хэрэгч менежер Ү Лихуа:
- Роботыг ашигласнаар 60–70 хувийн хүн хүчийг хэмнэх бөгөөд нэг цагт 18 мянган ширхэг боодлыг ялган хуваарилна.
Зарим интернэт хэрэглэгчид дээрх ажлын тухай бичлэгийг үзээд маш өндөр үнэлгээ өгсөн юм. Мөн гадаадын олон олон интернэт хэрэглэгчид Хятадын буухиа шуудангийн салбарын робот техник хэрэглээнд маш өндөр үнэлгээ өгч, роботын өндөр үр өгөөжийг бишрэн магтжээ.
Мөн үүний зэрэгцээ зарим буухиа шуудангийн компани ажилтандаа “Шидэт бөгж” өгч, шууданч энэхүү бөгжийг зүүснээр хуруугаа хөдөлгөхөд л шууд кодыг унших болно. Зарим нэг компани нь буухиа шуудан хайрцгийг нүүрээ харуулаад шууд илгээмжээ авах боломжтой болгож, шуудан хайрцгийн өмнө зогсоход л холбогдох хайрцаг автоматаар нээгдэнэ. Мөн зарим нэгэн компани их сургуулиудад буухиа шуудангийн жолоочгүй машиныг ажиллуулж байна. Өнөөдөр буухиа шуудангийн салбар нэгэнт дээд зэргийн шинэ дэвшилтэт техник технологийн төвлөрөн үзүүлэх индэр болжээ.
Юань Түн шуурхай шуудангийн компани “Шууданч ах” Ма Маотүө:
- Өмнөх хэдэн жил компаниас том дэлгэцтэй ухаалаг гар утас өгч, дээр нь хэд хэдэн АПП суулгаад хэрэглэгч ч АПП-г ашиглан өөрийн илгээмжийн хүргэлтийн явцыг шалгадаг. Хэрэв хэрэглэгч илгээмж явуулах шаардлагатай бол мөн АПП-г ашиглан захиалгаа өгөх болсноор хэрэглэгчдийн цагийг хэмнэсэн бөгөөд дундах явцыг ч хэмнэжээ гэж хэлсэн байна.
- Хүлээн авах, ялган хуваарилах, хүргэх зэрэг олон үйл явцыг буухиа шуудангийн компани үндсэн цаг тухайд нь мөрдөн мэдээлэх боломжтой болсон. Мэдээллийн техникийг бүх явцад ашигласнаар хөдөлмөр хүч хэмнэхийн зэрэгцээ буухиа шуудангийн үр бүтээлийг ихээхэн дээшлүүлжээ гэж Хятадын Буухиа шуудангийн орлогч нарийн бичгийн дарга асан Юүн И бүтээгдэхүүний нэгдсэн ухаалаг сангийн мэргэжилтэн Шяо Жүнлинь ярьсан юм.
Ачаа тээвэрлэлтийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд зарим буухиа шуудан компани нэгэнт өөрийн ачаа тээврийн нисэх онгоцны багийг байгуулжээ. Тун удалгүй илгээмж “Том хэлбэрийн ачааны онгоц+Том хэлбэрийн жолоочгүй нисэх онгоц +Жижиг ИАУ” гурван хэлбэрээр агаараар тээвэрлэх боломжтой. Түүнчлэн 36 цагийн дотор Хятадын нийт орон нутагт хүргэн, газар зүйн хүнд нөхцөл байдал ба алслагдсан газар нутгийг хамарна.
Буухиа шуудан Хятадыг өөрчлөн, Хятад улс буухиа шууданг өөрчилж байна
Буухиа шуудангийн салбарын хурдтай хөгжлийг дагаад энэхүү салбар улс ардын эдийн засгийн түлхэц, тулгуур болох үйлдэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хятадын Үндэстний статистикаар 2016 онд буухиа шуудангийн үйл ажиллагааны орлого Дотоодын Нийт Бүтээгдэхүүний эзлэх 5.3 хувь болон нэмэгдэв.
Буухиа шуудангийн хөгжил нь томоохон хэмжээний хөдөлмөр эрхлэлтийн боломж авч ирсэн. Хөдөө орон нутгаас ирсэн маш олон хөдөлмөр эрхлэгчдэд буухиа шуудангийн хөдөлмөр эрхлэлтийг бий болгожээ.
2014 онд А Ли Баба АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржид гарч, “Буухиа шууданч ах” Дөү Лигүө хонх дуугаргасан найман хүний нэг болов. Тэрээр таван жилийн хугацаанд хоёр сая гаруй юаний хувьцаа олж, маш олон хүмүүсээс өндөр үнэлгээ хүртсэн байна. 2006 онд Хятадын Үндэстний шуудан товчооны статистикаар Хятадын буухиа шуудангийн үйлчилгээнийхэн болон ажилтнууд ердөө 227 мянган хүн байсан бол өнгөрсөн жилийн эцэс хүрэхэд хоёр саяыг давсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дайчилснаас гадна, ачаа тээвэрлэлтэд дэм үзүүлж, маш олон тариачин өрх газар тариалангийн бүтээгдэхүүнээ Хятадын бүх орон нутагт худалдаалах боломжтой болсон юм.
- Энэ жил хоёр га гаруй талбайн киви жимсний ургац хураалт 20 мянган килограммыг давж, хагасаас илүүг нь цахим худалдаагаар дамжин борлуулна. Энэ жилийн орлого 200-300 мянган юаньд хүрэхэд асуудалгүй гэж Зи Бө хотын Бө Шань дүүргийн Юаньчуань суурингийн Бао И киви жимсний тусгай хоршооны захирал Түн Юүньжянь энэ оны цахим борлуулалтын тухай ярьж байлаа.
Буухиа шуудан Хятадыг өөрчилж байна. Хятад улс ч мөн буухиа шууданг тасралтгүй төгөлдөржүүлж, буухиа шууданг улам эрүүл, аюулгүй болгон дэлхийд салбартаа тэргүүлэгч болгоно.
Тухайлбал, Хятад улс сүүлийн жилүүдэд шуудангийн хуульд олон удаа засвар оруулж, хувийн хэвшлийн буухиа шуудангийн салбарын хөгжлийг дэмжсэн. Буухиа шуудангийн үнэн бодит нэрийн системийг хэрэгжүүлэн буухиа шуудангийн аюулгүй байдлын зэрэглэлийг эрчимжүүлсэн. Буухиа шуудангийн эрүүл хөгжлийг ахиулахын тулд эхнээс нь эхлэн цэгцлэх, энэ салбарын боодол савалгааны салбарын нөөц баялгийг ашиглах үр бүтээмжийг дээшлүүлсэн.
“Хятад улсын хүчирхэг том үйлдвэрлэлийн салбар болон цахим худалдааны хурдтай хөгжил нь буухиа шуудангийн салбарын шинэчлэл хөгжилд маш их нөхцөл боломж хангаж өгсөн. Улмаар Хятадын буухиа шуудангийн салбар алхам алхмаар дэлхийн тэргүүн эгнээнд явж байна. Мөн маш олон салбар дэлхий нийтийн буухиа шуудангийн салбарын нөхцөл байдлыг өөрчилж байгаа юм. Хойшид Хятадын буухиа шуудан илүү эрүүл, автомат, ухаалаг хөгжиж, хэрэглэгчдэд улам дэм үзүүлэх болно гэж Шяо Жүнлинь ярьлаа.
- Миний үзэж буйгаар Хятадын буухиа шуудан цаг хугацаа өнгөрөх тусам илүү олон, илүү хурдтай, илүү өргөн цар хүрээтэй, илүү эрүүл болсоор байна. Буухиа шуудангийн салбар Хятадын шинэ хэрэглээний хөгжилд зохицон сайжирч нэг түвшиндээ дэлхийн буухиа шуудангийн салбарын бүхий л төрхийг өөрчилж байна гэж Шаньдүн мужийн Нийгмийн шинжлэх ухааны акдемийн Эдийн засгийн судалгааны тасгийн дарга Жан Вэйгүө хэлсэн юм.
