solongonews
Цар тахлын эсрэг ШХАБ-ын тэмцлийг өндрөөр үнэлэв
2020-08-13 09:19
Цар тахлын эсрэг ШХАБ-ын тэмцлийг өндрөөр үнэлэв.

Энэ сарын 11-нд ШХАБ-ын нарийн бичгийн дарга Владимир Норов Казахстаны Нурсултан хотод хэлэхдээ, ШХАБ нь НҮБ-ын найдвартай түншийн хувьд, цар тахлын хугацаанд бүс нутгийн дипломат харилцааг идэвхтэй удирдаж, гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын цахим хурал, эрүүл мэндийн сайд нарын хурлыг хуралдуулж, гишүүн орнууд хамтаар гар нийлэн цар тахлын эсрэг тэмцэхийг зохицуулсан юм. Үүнийг НҮБ-ын тал өндрөөр үнэлэв гэжээ. Мөн өдөр ШХАБ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны комисс, ШХАБ-ын нарийн бичгийн газар, Шанхайн гадаад хэлний их сургууль, Шанхайн олон улсын засаглал болон бүс нутгийн улс орнуудын судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан “COVID-19 цар тахал болон ШХАБ-ын иргэд хоорондын дипломат харилцааны шинэ үйл явц, шинэ арга хэмжээ, шинэ чиглэл” судлан ярилцах цахим хурал Нурсултан хотод болов.

ШХАБ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны комиссын дэд дарга Цүй Ли хэлсэн үгэндээ, COVID-19 цар тахал гарснаас хойш ШХАБ-ын орнууд харилцан туслалцаж, олон улсын цар тахлын эсрэг тэмцэлд чухал хүчин чадал нэмэрлэсэн юм. Ирэх он нь ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ой юм. Талуудын хамт “Шанхайн зориг санаа”-г хөгжүүлж, хүмүүнлэгийн солилцооны гүүр холбоосыг ойртуулж, хамтын хөгжлийг биелүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл