solongonews
Иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг санал оруулан батлав
2017-03-15 10:59
XII сонгуулийн БХАТИХ-ын жил тутмын сүүлийн чуулганы төлөөлөгчид иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг дийлэнхийн саналаар 3 дугаар сарын 15-ны өдөр баталжээ.

Энэ нь Хятадын хууль дүрмийн түүхэнд иргэний хуулийн талаарх анхны хууль тогтоомж бий болж, хятадууд иргэний хуулийн шинэ цаг эринд улам ойртсоныг харуулж байна.

2838 төлөөлөгч мөн өдрийн үдээс өмнө болсон XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы хаалтад оролцсон байна. Иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийн санал оруулалтад, 2782 дэмжсэн, 30 татгалзсан, 21 түдгэлзсэн санал өгсөн байна.

Энэ удаагийн иргэний хуулийн ерөнхий зүйлийн хууль тогтоомж нь хувийн эрх ашгийг хамгаалах явдлыг онцлог болгож, иргэний хуулийг сайжруулж, иргэний үйл хэрэг, эрх ашгийг баталгаажуулахад удирдамж хангасан байна. Хятадын иргэний хуулийн "хоёр алхмаар явах" хууль тогтоомжийн дагуу, ерөнхий зүйлийн хуулийг редакторлаж дууссаны дараа цуврал эмхтгэлийг гардан хийх болно. Эх сурвалжийн мэдээлснээр, иргэний хуулийн цуврал эмхтгэлийн ажлыг 2016 оноос эхлүүлж, 2020 он гэхэд дуусгаж нэгдсэн иргэний хуулийг бий болгох юм байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл