solongonews
Фүжянаас үлэг гүрвэлийн хөлийн мөрийн чулуужмалыг илрүүлжээ
2022-11-22 18:10
Хятадын Фүжянаас үлэг гүрвэлийн хөлийн мөрийн чулуужмалыг илрүүлжээ.

Фүжянь мужийн Лүнянь хотын Шанхан шяниас өмнөхөн том талбайтай үлэг гүрвэлийн хөлийн мөрийн чулуужмалыг илрүүлэв. Энэ нь тухайн нутгийн үлэг гүрвэлийн хөлийн мөрийн чулуужмалын шинжлэх ухааны судалгааны хамгийн сүүлийн үеийн илрүүлэлт болно. Дэлхийд харьцангуй ховорхон тохиолдох үзэгдэл юм.  

Шанхан үлэг гүрвэлийн хөлийн мөрийн чулуужмалыг 2020 оны 11-р сард анх илрүүлж, Хятадын үндэсний палеонтологийн чулуужмалын мэргэжилтнүүдийн зөвлөлийн холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь шинжилгээ хийж тогтоосон нь Хятадаас олдсон хамгийн олон төрөлт чанар бүхий цэрдийн галавын үлэг гүрвэлийн хөлийн мөрийн нэг байж, мөн Фүжянь мужийн үлэг гүрвэлтэй холбоотой чулуужмалыг анх илрүүлсэн явдал болжээ. 

Энэ удаагийн экспедицийн газраас илрүүлсэн чулуужмалд 15 ам м талбайтай нэгэн сорьц байх бөгөөд гүрвэлийн хөл, амьтны хөл зэрэг олон төрлийн үлэг гүрвэлийн ул мөр хадгалагдсан байна. Анхны бүртгэлээр холбогдох чулуужмал дээр 6 төрлийн үлэг гүрвэлийн 30 гаруй ул мөр төвлөрч, хадгалж байгаа тоо, тодорхой хэмжээ нь цөм маш ховор, цэрдийн галавын үлэг гүрвэлийн амьдралын зан заншил, оршин тогтнох орчин ахуйг судлахад чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл