solongonews
Хот орсон хоёр буурлын жаргал
2017-04-24 16:23
Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Төхөм сумын итгэмжийн хоршооноос ойролцоо “Хурай” цагаан идээний дэлгүүр байдаг. Энэхүү жижигхэн цагаан идээний дэлгүүрийн арилжаа наймаа маш сайн байдаг хэмээн ярьцгаадаг юм.

Дэлгүүр ажиллуулж байгаа хоёр буурлыг Банзрагч, Навч гэдэг. Сөнид баруун хошууны Зүрх суурингийн Баяндэлгэр багийн иргэд юм. Өөрийн хувьдаа авсан 86.6 га талбай нутаг бэлчээр, 100 эх малаа бусдад түрээслүүлж, хошуу орж энэхүү цагаан идээний жижигхэн дэлгүүрээ нээсэн байна. Насны намартаа итгэл дүүрэн үйлс босгож яваа хоёр буурал маань дэлгүүртээ нутгийн оцлогтой цагаан идээ, бууз, хайрсан боорцог зэргийг өөрийн гараараа хийж боловсруулан худалддаг. Ийнхүү хийсэн юм нь амт чанараа хадгалж, худалдан авагчийн итгэлийг олсон байна.

Өтлөх насандаа үлэмжийн их итгэл зоригоор бизнес эрхэлж, ажилч хоёр гарараа амьдралаа өөд татаж яваа хоёр буурал маань сар бүр 4000 гаруй юанийн цэвэр орлогтой байна.

Зохиогч: Б.Цэцэнт
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл