solongonews
Эх орондоо буцан ирсэн эмэгтэй мастер хөдөө орон нутгаа хөгжүүлж байна
2021-07-06 11:58
Эх орондоо буцан ирсэн эмэгтэй мастер хөдөө орон нутгаа хөгжүүлж байна.

28 настай Ли Би-Ин Гуанжоу хотод төрсөн юм. 2017 онд Ли Би-Ин магистраа дүүргээд Их Британиас Хятадад буцаж ирэв. Тэрээр эх орондоо буцан ирээд төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар хөдөө орон нутгаар явахдаа хөдөө орон нутагт цахим худалдааны хөгжлийн маш том орон зай боломж байгааг олж харсан тул хотод ажиллах боломжоо орхиод Юнмэн шяньд бизнес эрхлэхээр болжээ.

Ли Би-Ин 2017 оны 09-р сард Юнмэн шяньд мэдээллийн технологийн ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Энэ бизнес нь ихэвчлэн цахим худалдааны боловсон хүчин бэлтгэх, бизнес инкубацлахад чиглэгддэг. Байгуулагдсан цагаасаа хойш тус компани нь 5000 шахам хүнд төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж, Юнмэн шяний цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст төрөл бүрийн 1764 онлайн дэлгүүр нээхэд нь тусалж, хөдөө орон нутагтаа буцаж ирсэн залуусыг татан оролцуулах үүднээс 42 интернэт компани байгуулан ажил эрхлэлтийн бүсэд оруулсан байна.

Юнмэн шяньд бизнес эрхлэх явцад Ли Би-Ин Юнмэн шяний хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний ногоо маш элбэг, жилийн гарц нь бараг сая тоннд хүрдэг боловч борлуулалт нь үргэлж асуудал дагуулдаг байсныг олж мэджээ. Ли Би-Ин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхээр шийджээ.

Компани хувь хүмүүст цахим худалдааны боловсон хүчнийг сургах, дэлгүүр нээх зааварчилга өгөх, онлайн платформтой холбогдоход туслахаас гадна компаниуд нь тариаланчдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авч дахин гадагш гаргах замаар борлуулдаг. Шууд дамжуулалт нь Ли Би-Иний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах замын нэг юм.

Ли Би-Ин 2020 оны 06-р сараас хойш сард нэг удаа шууд нэвтрүүлэг хийхийг баримталж, Юнмэний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотроос онцгой өвөрмөц бүтээгдэхүүнийг төлөөлөх бүтээгдэхүүнээр сонгон танилцуулдаг байна. Тус нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн олон хүнд танигдахыг дагаад хамтран ажиллах сонирхолтой компани, хоршоо нэмэгдсээр байлаа.

Үүний зэрэгцээ Ли Би-Иний баг Жиндүн, Пинь Дүөдүө зэрэг цахим худалдааны олоэ платформтой хамтын ажиллагааны харилцаа тогтоож, Юнмэний загасны гоймон, цагаан цэцэгт байцаа, Фүхэ улаан лууван зэрэг хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүнийг улс орон даяар сурталчлав. Өнгөрсөн жил Ли Би-Иний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн борлуулалт 20 сая юаниас давжээ.

Одоогийн байдлаар Ли Би-Иний компани 22 ажилчинтай бөгөөд Хүбэй мужийн үндэсний цахим худалдааны хөдөө орон нутгийн иж бүрэн жишээ үзүүлэх төслийн тендерт шалгарчээ.

- Цахим худалдааг айл өрх бүрд нэвтрүүлэх, олон хүн цахим худалдааны эгнээнд нэгдэх боломжийг олгох, тариаланчдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах арга хэлбэрийг өөрчлөх, сайжруулах нь миний хамгийн том мөрөөдөл юм гэж Ли Би-Ин ярилаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл