Наньжин хот томоохон хэмжээний ажил элсэлтийн арга хэмжээ зохион байгуулав
2021-03-15 16:37
Наньжин хот томоохон хэмжээний ажил элсэлтийн арга хэмжээ зохион байгуулав

Наньжин хот хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 2021 оны анхны томоохон хэмжээний ажил элсэлтийн арга хэмжээг 03-р сарын 15-ны өдөр Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр мэргэжил ур чадвараар ажилтан элсүүлэх найман салбарын аж ахуйн нэгж, компани, ажилтны хомсдолтой байгаа гурван салбар, ерөнхий чадвар шаардсан нэг салбар энэ удааны үйл ажиллагаанд оролцсон байна. Наньжин хот дахь 2021 оны ажил элсэлтийн анхны арга хэмжээ нь шинээр төгссөн оюутнууд болон хотоос гадагш гарч хөдөлмөр хийдэг хүмүүст өөрийн төрөлх нутагтаа ажлын байраар хангагдах боломжийг олгожээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
