solongonews
Программ хангамжийн бизнесийн орлого 11.6 хувиар өсөв
2022-03-29 17:08
Программ хангамжийн бизнесийн орлого 11.6 хувиар өсөв

   Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас саяхан гаргасан мэдээлэлд, 01-р сараас 02-р сар хүртэл Хятад улсын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар тогтвортой ажиллаж, бизнесийн орлого 1,179.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Программ хангамжийн бизнесийн экспорт тогтвортой өсөв. 01-р сараас 02-р сар хүртэл программ хангамжийн бизнесийн экспортын хэмжээ 7.75 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар өсөж, 2020 он ба 2021 хоёр жилийн дундаж өсөлтөөс 11.3 пунктээр өндөр болсон байна.

01-р сараас 02-р сар хүртэл программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 271.4 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.0 хувиар өсөн, 2021 оны бүх жилийн өсөлтийн хурдаас 3.3 пунктээр буурсан байна. Үүнд, аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 31.6 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өсөв.

    Мэдээллийн технологийн үйлчилгээний орлогын эзлэх хувь тогтвортой өсөж байна. 01-р сараас 02-р сар хүртэл мэдээллийн технологийн үйлчилгээний орлого 770.3 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 пунктээр нэмэгдэв. Үүнд үүлэн тооцоолол, их дата үйлчилгээний нийт орлого 132.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.3 хувиар өсөж, нэгдсэн хэлхээний дизайны орлого 32.5 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар өссөн байна. Цахим худалдааны платформын технологийн үйлчилгээний орлого 126.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24.8 хувиар өсөж, аж үйлдвэрийн интернет платформын үйлчилгээний орлого жилийн өмнөхөөс 16.6 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл