solongonews
Хятадад 14 тохиолдол бүртгэгдэв
2021-05-11 10:45
Хятадад 14 тохиолдол бүртгэгдэв.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 05-р сарын 10-ны өдрийн 24 цагийн байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 14 нэмэгдсэн бөгөөд бүр гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ (Үүнд Шанхай хотод 4, Сычуань мужид 4, Фүжянь мужид 2, Хүнань мужид 1, Гуандүн мужид 1, Чунчин хотод 1, Шаньши мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 1 (Өвөр Монгол) байна.

05-р сарын 10-ны 24 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 302 байна. Нийт 85845 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Оношлогдсон тохиолдол 90783 болж, сэжигтэй тохиолдол 2 байна. Нийт ойрын хавьталтай 1012557 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 5848 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл