Хятад-Португал хэлтэй улсуудын чуулга уулзалт болно
2016-10-08 21:23
Хятад-Португал хэлтэй улсуудын чуулга уулзалт болно.
Хятад-Португал хэлтэй улсуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний V хурлын нээлт 10 дугаар сарын 11-нд Макаод болно.
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Португалийн Ерөнхий сайд Коста, Кейп Верде улсын ерөнхий сайд Силва, Гвиней-Бисау улсын ерөнхий сайд Баширо Жиа, Мозамбик улсын ерөнхий сайд До Росарио болон Бразил, Ангол, Зүүн Тимор зэрэг орны засгийн газрын төлөөлөгчдийн хамт нээлтэд оролцох болно. Ли Кэчян хуралд чухал үг хэлж, хуралд оролцох хэсэг орны төлөөлөгчтэй хоёр талт уулзалт зохиох болно.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХКН-ын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
