solongonews
Сингапурын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв
2017-09-14 21:47
Хатагтай Халима Якоб Сингапурын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсонд Хятадын тал баяр хүргэж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 14-нд хэллээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр, “Сингапурын парламентын дарга асан хатагтай Халима Якоб цорын ганц нэр дэвшигчийн хувиар тус орны шинэ ерөнхийлөгч болж, 14-ний орой тангараг өргөн тушаалаа авах гэж байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн гэсэн сэтгүүлчийн асуултад Хуа Чүнь-Ин хариулахдаа: "Хатагтай Халима Якоб Сингапурын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсонд Хятадын тал баяр хүргэж байна. Сингапур бол АСЕАН-ны чухал гишүүн. Сингапур улстай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд Сингапуртай хамт хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулахад Хятадын тал бэлэн байна” гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл