solongonews
Шанхайд 5G гар утсыг анх удаа хэрэглэлээ
2019-04-01 15:55
Шанхайд 5G гар утсыг анх удаа хэрэглэлээ.

Засаг захиргааны бүсийн анхны 5G сүлжээг Шанхай хотод байгуулж, туршин хэрэглэж эхэлсэн байна. 03-р сарын 30-нд "Хос гигабитын анхны бүс"-ийн нээлтийн ёслол Шанхайн Хункөүд болж, 5G гар утсыг анх хэрэглэснээр Шанхай хот Хятад улсын хэмжээнд хөдөлгөөнт холбооны 5G сүлжээг туршин хэрэглэсэн анхны хот боллоо.

Одоо Хункөү бүсэд 5G-гийн 228 суурь станц байгуулснаар, гигабитын тогтмол өргөн зурвасын сүлжээ болон 5G сүлжээ тус бүсийг хамарч, хос гигабитын сүлжээ зэргээр бүрхсэн анхны бүс болжээ. Энэ онд Шанхай шинэ үеийн мэдээллийн дэд бүтцийн гол чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 5G сүлжээний гүйцэтгэх тулгуур үүрэг, хэрэглээний чадавхыг бүрэн ашиглаж, 5G сүлжээний бүтээн байгуулалтын анхны бүс, шинэчлэл хэрэглээний үлгэр жишээ бүс, үйлдвэрлэл төвлөрсөн бүсийг бүрдүүлэх юм байна. Энэ жилдээ багтаан 5G-гийн 10 мянган гаруй суурь станц байгуулж, 5G-гийн хэрэглээний үлгэр жишээ бүс, шинэчлэл нээлтийн шинэ баазууд, 5G-гийн хэрэглээг харуулсан үлгэр жишээ танхим байгуулах юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл