solongonews
Хятад-Монголын хүүхэд багачуудын соёлын солилцооны үйл ажиллагаа болов
2016-01-20 11:15
Хятад-Монголын хүүхэд багачуудын соёлын солилцооны үйл ажиллагаа Хөххотод болов.

“Үндэстний дуу хөгжмөө хөгжүүлж, тал нутгийнхаа байгаль орчныг хамгаалах” зорилготой “Хятад-Монголын хүүхэд багачуудын соёлын солилцооны үйл ажиллагаа” Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуульд болсон байна.

Энэ удаагийн арга хэмжээнд Хятадын морин хуурын их багш Чи.Булаг, Монгол Улсын монгол судлаач, доктор Зулын Бат-Отгон оролцжээ.

Мөн Анд хамтлаг, Монгол Улсын Дундговь аймгийн Тэнгэр хүүхдийн театр, Хөххотын үндэстний туршилтын сургууль, Уран тагнай өсвөр насны урлагийн төв, Хөххотын Юй-Ин Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн өсвөр насны найрал дууны бүлэг тус тус оролцож, уртын дуу, хөөмий, морин хуур зэрэг монгол үндэстний хамгийн эртний өвөрмөц уламжлалт урлагийн төрлөөр гүүр болгож, хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялааж, урмыг сэргээсэн тэдүйгүй Хятад, Монгол хоёр улсын ард түмний нөхөрсөг харилцааг улам зузаатгасан байна.

Соёлын солилцооны үйл ажиллагааны бас нэгэн дурдууштай зүйл гэвэл Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн бяцхан охин Эрхцэцэн, Хөххотын үндэстний туршилтын сургуулийн сурагч Болормаа, Ар Хорчин хошууны Чавга тавдугаар дунд сургуулийн сурагч Хөхнахиа, Эрээн хотын Монгол үндэстний бага сургуулийн Намуухан зэрэг дөрвөн сурагч Монгол Улсын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалиар шагнуулсан байна. Тус шагналыг өмнө нь Хятад улсаас анх удаа бяцхан дуучин Уудам хүртэж байжээ.

Өсвөр насны хүүхэд бол эх орны ирээдүй, тэдэнд түүх соёлоо мэдэх, ирээдүйгээ цогцлоон байгуулах хүсэл зориг бялхаж байдаг. Энэхүү үйл ажиллагаагаар дамжин Хятад, Монголын нөхөрлөл болон солилцоог гүнзгийрүүлэхэд том хувь нэмэр үзүүлсэн тэдүйгүй Хятад, Монгол хоёр улсын өсвөр насныханд харилцан ойлголцож, харилцан суралцаж, хамтран дэвшихэд сайн сайхан нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл