Нэгэн удирдлагын дор нэгдэнэ гэдэг хүч чадлаа хамтатгахын нэр буюу. “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг монгол ардын мэргэн үг бий. Хүн төрөлхтний нийгэм хөгжиж, нийгмийн олон олон салбарууд мэндлэн бий болохын зэрэгцээ тэднийг нэгтгэн удирдах шаардлага мөн хамт гарч ирдэг.
Тархай бутархай, хувь биеийнхээ хүч чадалд түшиглэн хүний нутагт үйлсийн аянаа үргэлжлүүлж явсан бизнес эрхлэгчдийг нэгэн удирдлагын дор нэгтгэж, тухайн орны хууль ёс, амьдрал, зан заншил гээд бүгдтэй уялдуулан, эзнийг нь хүндэтгэж, эрх ашгаа ч хамгаалан, амжилт дүүрэн гялалзаж яваа нэгэн хамт олон бол яахын аргагүй БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын “Зун Хуа” нийгэмлэг байсан юм.

“Зун Хуа” нийгэмлэгийн тэргүүн Ян Шяочи
“Зун Хуа” нийгэмлэг одоогоос 16 жилийн өмнө буюу 2002 оны 08 дугаар сард БНХАУ-ын Худалдааны яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн санаачилга, дэмжлэгээр анх байгуулагдаж байжээ. Өнөөдрийг болоход Уул уурхай, барилга, барилгын материал, үйлчилгээний болон мал аж ахуйн гэх таван салбар нийгэмлэгтэй болон хөгжсөн бөгөөд банк санхүү, эдийн засаг, эрчим хүч, агаар аялал зэрэг салбаруудын төрийн өмчит аж ахуйн нэгж, том хэмжээний хувийн хэвшлийн аж ахуйн нэгж зэрэг 200 гаруй компани уг нийгэмлэгт нэгдээд байна.

Зун Хуа нийгэмлэгийн гишүүдийн хамтарсан арга хэмжээний үеэр
- Хятадын банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Хятадын аж үйлдвэр худалдааны банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар зэрэг банк санхүүгийн салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, БНХАУ-ын Олон улсын агаар аяллын компани, Хятадын газрын тос гэх мэт төрийн тодорхойлолттой том аж ахуйн нэгжүүд бараг бүгд манай нийгэмлэгт нэгдээд байгаа. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд Монгол Улсад ирж албан ёсны компани ажиллуулахдаа эрхбиш Элчин сайдын яаманд бүртгүүлдэг бол Элчин сайдын яамнаас “Зун Хуа” нийгэмлэгт нэгдэхийг шаарддаг болсон гэж “Зун Хуа” нийгэмлэгийн тэргүүн Ян Шяочи ярилаа.
Зорилго тодорхой Зун Хуа нийгэмлэг
Нэгтгэн удирдах нь нэг ёсондоо цэгцлэн төгөлдөржүүлнэ гэсэн үг юм. БНХАУ-ын харьяа муж орнуудаас Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон аж ахуйн нэгжүүд өмнө нь тус тусын холбоо, нийгэмлэгтэй байсан бол өнгөрсөн жилээс Хятадын Худалдааны яам, ГХЯ-аас орон нутгийн бизнесийн холбоодод чиглүүлэн бодитой стандарт, шаардлага гаргасан байна. Улмаар Монгол Улсад ирж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд олшрохыг дагаад Элчин сайдын яамнаас эдгээр холбоодыг “Зун Хуа” нэрийн дор нэгдэхийг шаардсан байна. Жишээ нь: Хармөрөн мужийн бизнесийн холбоо гэж байсан бол одоо Хармөрөн мужийн бизнесийн Зун Хуа холбоо гэж нэрлэх болсон аж.
- Орон нутгийн бизнесийн холбоод Зун Хуа холбоонд нэгдсэний улмаар Монгол Улсад буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн эв нэгдлийг хамгаалах үр дүнд хүрсэн учир ГХЯ, Худалдааны яамны гаргасан шаардлага нь зүй ёсонд нийцсэн гэж миний зүгээс ойлгож байна хэмээн Ян Шяочи ярилаа.

“Монгол Улсад хөрөнгө оруулах болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх” тухай хууль зүйн сургалтын үеэр
“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг. Харийн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд тухайн орны хууль зүй, эдийн засгийн дүрэм горимыг дагах эсэх нь хоёр талын ашиг сонирхолтой шууд холбоотой байдаг. “Зун Хуа” нийгэмлэг нь энэ талд маш сайн ажиллаж байгаа. Шинэ ээлжийн удирдах зөвлөл 2017 онд бий болсноос хойш Монгол Улсын Хууль зүй, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газар, Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын Хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний болон Татварын ерөнхий зарчим гэх мэтээр хууль тогтоол, дүрэм журмын тухай олон удаагийн сургалт явуулсан байна.

“Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилтад оролцсон Хятадын цэрэг армид хүндэтгэл дэвшүүлсэн байна
- Монгол Улс бол тусгаар тогтносон улс. Төрийн систем нь Хятад улсаас шал өөр байдаг. Монгол Улс бол Ази тив дэх ардчиллын дүрмийг хамгийн сайн хэрэгжүүлдэг улс хэмээн АНУ үнэлсэн байдаг. Тиймээс хүний нутаг, харь гүрэнд ирж үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж гэлтгүй аялал жуулчлалаар ирж буй хувь хүн хүртэл Монгол Улсын хууль дүрэм, нийгэм нийт, амьдрал иргэншил зэргийг маш сайн мэдэж, мөн түүнийг нь хүндэтгэн харилцах хэрэгтэй. Энэ тухайд манай нийгэмлэг анхааралдаа авч, Монгол Улсын хуулийн дагуу бизнес эрхлэх, үйл ажиллагааны дагуу анхаарах ёстой зүйлүүдийг хүмүүст ойлгуулж мэдүүлэх ажлыг сайн хийж байна гэж Ян Шяочи танилцуулж байсан юм.

БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээний үеэр
Ян Шяочи өөрийн зүгээсээ Монгол Улсад аялан зугаалах, ажиллаж амьдрахад анхаарах ёстой зүйлүүдийг хураангуйлан, хүмүүст хүргэж байсан удаатай. Түүний бодлоор нэг, тухайн улс орны хууль дүрмийг дагах хэрэгтэй. Хоёр, нийгмийн тогтолцоог ойлгох хэрэгтэй. Гурав, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх хэрэгтэй. Дөрөв, байгалийн орчин, уур амьсгалыг судалсан байх хэрэгтэй.
Хилийн дээсийг алхан, хүний нутагт орно гэдэг хөрш зэргэлдээ хошуу суманд явахаас эрс өөр байдаг учраас хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг батлахын тулд гадаад явахаас өмнө хувийн бэлтгэл ажил, судалгаа шинжилгээг сайн хийх тухайд Ян Шяочи хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан ахин дахин зөвлөж буйгаа илэрхийлж байсан билээ.
Төлөвлөгөөтэй ажилладаг Зун Хуа нийгэмлэг
Ирэх онд Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ой тохионо.
БНХАУ-ын УТЗЗ, Хууль зүйн яам, Худалдааны яам, ГХЯ, ШУА, мөн муж, орон нутгийн зэрэглэлийн хэд хэдэн албан байгууллагууд энэ онд Монгол Улсад айлчилж, дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэхэд бэлтгэн, Монголын талын худалдааны холбогдох албан байгууллагуудтай хэлэлцэж, улмаар хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгуулсан байна.

Нийгэмлэгийн удирдагчид Эрээн хотод айлчлах үеэр
Хоёр талын засаг төрийн иймэрхүү харилцаа холбоонууд нь эдийн засгийн цогцуудад боломж, бизнесийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх нь тодорхой. Ийнхүү Зун Хуа нийгэмлэг нь мөн энэхүү тэмдэглэлт оныг угтаж, нэлээд хэдэн төлөвлөгөө боловсруулаад байгаа аж.
Юуны түрүүнд хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтарсан уулзалт зохион байгуулах. Хоёр тал худалдааны нөөцөө харилцан хангахаар дамжин, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой байна.
Дараа нь мэдээж бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармаг зохион байгуулах. Улмаар хоёр орны аж ахуйн нэгжүүдэд бизнесийн орон зайгаа тэлэх боломжийг олгон, хоёр улсын дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойн баярт өнгө нэмэх, хоёр талын гадаад худалдааны солилцоог эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчдийн баг Зун Хуа нийгэмлэгт айлчлах үеэр
Зун Хуа нийгэмлэг нь бас нэгэн шинэлэг санаа ургуулж буй. Тэр нь юу вэ гэвэл, эртний Цайны замыг шинэ эринд шинэ төрхөөр дахин хөгжүүлэх явдал болно. Цайны зам нь торгоны зам мэтээр худалдааны харилцаа, солилцоогоор дамжин нөхөрсөг харилцааг бий болгох нэгэн арга хэлбэр юм.
- Саяхан бид Эрээн хотын Засгийн газартай хамтран уулзалт зохион байгуулж, Эрээн хотын боомтын давуу тал, манай нийгэмлэгийн Монгол Улсад байрлах давуу талыг хэрхэн зөв зохистой талаас нь харуулах тухай хэлэлцсэн. Уулзалтын үеэр Зун Хуа нийгэмлэг, Юнь Нань мужийн Худалдааг дэмжих зөвлөл, Фүжянь мужийн Худалдааг дэмжих зөвлөл, ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих зөвлөл хамтран Цайны замыг шинэчлэн хөгжүүлэх тал дээр санал нэгдсэн юм. Тухайлбал Хятадын өмнөд нутгийн өвөрмөц бүтээгдэхүүнийг Цайны замын дагуу, Хятад-Европ чиглэлийн олон улсын галт тэргээр зөөвөрлөн Монгол Улсад хүргэж, дахин Монгол Улсаар дамжуулан Орос руу гаргаж, улмаар зүүн Европт нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Ян Шяочи ярилаа.
Хандлага оновчтой Зун Хуа нийгэмлэг
Улс орон хөгжиж, нийгэм төр хувирсаар байгаа хэдий ч эдийн засгийн хөгжлийн жам ёс нэг л зүйлд үүрд тулгуурладаг аж. Тэр нь харилцаа холбоо. “Эрт үеийн эдийн засгийн хөгжлийн зам дээр далай дээрх торгоны замыг нэмээд Ши Жиньпин дарга “Бүс ба зам” аугаа санаачилгыг дурдан гаргасан”. Энэ нь холбогдох улс орнуудын эдийн засагт асар их хөгжлийн орон зайг хангасан юм. Мэдээж Хятад, Монгол хоёр орны эдийн засгийн харилцаа, тэр дундаа Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагуудад үр өгөөжөө хүргэсэн нь тодорхой. Энэ тухайд Ян Шяочи дарга мөн нэлээн дэлгэрэнгүй ярьсан юм. Тэрээр хэлэхдээ:
- Монгол Улс “Бүс ба зам”-д идэвхтэй нэгдэж байгаа. Жишээ нь гэхэд төмөр замын салбар дахь хамтын ажиллагаа, мөн зарим төслүүд дээр хамтран хөрөнгө оруулах гэх мэтээр бодитой хөтөлбөрүүдийг гаргасаар байна.

БНХАУ-ын УТЗЗ-ний төлөөлөгчийн баг Зун Хуа нийгэмлэгт айлчлах үеэр
“Бүс ба зам” санаачилгын дагуу Монгол Улсад үйл ажиллагаагаа тэлэх аж ахуйн нэгж олшрохын дагуу манай нийгэмлэгт нэгдэх аж ахуйн нэгж ч олон болж, улмаар нийгэмлэгийн хүчин чадал нэмэгдэн, ашиг орлого ч дагаад нэмэгдэх болно. Мөн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд Хятад улсын удирдах түвшний албан байгууллагууд ээлж дараалан Монгол Улсад айлчлан, манай нийгэмлэгтэй харилцаа холбоо байгуулсаар байна. Энэ нь мөн бид эх орны төрийн бодлого, эдийн засгийн хөгжлийн хандлага зэргийг ойлгон танихад тодорхой хэмжээгээр тусалдаг гэлээ.
Зун Хуа нийгэмлэг нь энэ онд Хятадын яам, мужийн зэрэглэлийн Засгийн газрын төлөөлөгчдийн багийг 7 удаа хүлээн авсан байна. Энэ нь нийгэмлэг байгуулагдсанаас хойших шинэ рекордыг тогтоожээ. Эдгээр төлөөлөгчдийн баг нь “Бүс ба зам” санаачилгын эргэн тойронд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хэлэлцээ хийж, зөвшилцөлд хүрдэг байна. Улмаар Зун Хуа нийгэмлэг Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжлийг хэрхэн дэмжих тухай ирээдүйн ажлын төлөвлөгөөгөө гаргах чиг хандлагыг нь тодорхойлж өгдөг аж.

Орчин үеийн дэлхий судлалын төвийн төлөөлөгчдийн баг Зун Хуа нийгэмлэгт айлчлах үеэр
“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг. Хятад улсаас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын хүчийг нэгтгэн, эвийг бэхжүүлж, нэгэн зорилгын дор нягтруулж яваа Зун Хуа нийгэмлэгийн зөв зохистой удирдлагаар Хятадын аж ахуйн нэгжүүд хөрш орны нутагт хөлжин босож, эх орны нэрийг өргөн явахын зэрэгцээ “хамтран ажиллаж, хамтдаа хожих” үзэл баримтлалын дагуу хөрш орны хүн ард, хөгжил цэцэглэлд нь хувь нэмрээ оруулж яваа нь бахархалтай.
