solongonews
БРИКС-ийн орнуудын аюулгүйн салбарын дээд хэмжээний VIII хурал болов
2018-06-30 19:41
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын комиссын Тамгын газрын дарга Ян Жечы оролцжээ.

Орон нутгийн цагаар 06-р сарын 29-нд Өмнөд Африкийн Дурбанд “БРИКС-ийн орнуудын аюулгүйн салбарын дээд хэмжээний VIII хурал” болсон бөгөөд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын комиссын Тамгын газрын дарга Ян Жечы оролцож, энэ оны 07-р сард зохиогдох “БРИКС-ийн орнуудын удирдагчдын Йоханнесбургийн уулзалт”-ын бэлтгэлийг хангах, олон улсын нөхцөл байдал, бүс нутгийн анхаарал татсан асуудал, энхийг дэмжин сахиулах, терроризмын эсрэг, интернетийн аюулгүй байдал зэрэг салбар дахь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар холбогдох талуудтай санал солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.

Ян Жечы: Өнгөрсөн оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалтаар БРИКС-ийн хамтын ажиллагааны 2 дахь “Алтан 10 жил”-ийг эхлүүлсэн. Бид удирдагчдын нийтлэг ойлголтыг бүх талаар, хянуур хэрэгжүүлж, олон талт үзлийг хэлбэрэлтгүй дэмжин, НҮБ-ын дүрэмд заасан зорилт, зарчмыг хамгаалж, энх тайвнаар, улс төрийн аргаар зохицуулахыг баримтлан, улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтооход хүч сэлбэх замаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ёстой гэжээ.

БРИКС-ийн хамтын ажиллагааны сүүлийн 10 жилийн турш өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, баялаг амжилт гаргасан юм. Шинэ нөхцөлд БРИКС-ийн орнууд эв санаагаа улам нэгтгэж, илүү сайн хамтран ажиллаж, олон улсын дэглэмийг хамтдаа хамгаалан, олон талт үзлийг баримталж, глобал засаглалыг боловсронгуй болгож, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтыг үр ашигтай зохицуулан, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг талууд онцолсон байна.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл