Габриела Рамос, Хятад улс Их Хорийн бүлэгт 3 шинэ мэдээлэл авчирлаа. Нэг. Шинэ бүтээмжийг чухалчилж байна. Эдийн засаг унаад байгаа нөхцөлд Хятад улс шинэ бүтээмжид үндэслэн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх арга барил дэвшүүлсэн нь олон орны, мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хоёр. Ногоон хөгжлийг чухалчилж байна. Хятад улс цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Их Хорийн бүлгийн түүхэн дэх анхны даргын мэдэгдлийг гаргасан нь "Парисын хэлэлцээр"-г даруйхан хүчинтэй болгоход чухал ач холбогдолтой юм. Гурав. Ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэхийг чухалчилж байна. Хятад улс энэ удаагийн хурлын даргалагч орны хувиар худалдаа хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь хэлэлцүүлснээр бодит үр дүнд хүрлээ гэжээ.
Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хайж байна
2016-05-29 10:27
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын захирал, Их Хорийн бүлгийн үйл ажиллагааг зохицуулагч Габриела Рамос саяхан Парист Синьхуа агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна гэжээ.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
