solongonews
Хот, суурингуудын ногоон байгууламжийг нэмнэ
2018-07-09 16:35
Хот, суурингуудын ногоон байгууламжийг нэмнэ.

БНХАУ хүрээлэн буй орчин нөхцөлийг сайжруулахын тулд 2025 он гэхэд 300 хотод мод, зүлэг тарьж, ногоон бүсийг нь нэмэхээр төлөвлөөд байгаа тухай Синьхуа агентлаг мэдэгдэв. 

Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр агаарын хэмийг бууруулж, чанарыг сайжруулж, дуу чимээний тархалтыг багасгаж, ан амьтдад амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгож, орон нутгийн биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх аж.

Хятад улсын үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд тусгасанчлан ирэх хоёр жилд 200 хотыг ой моджуулж, зургаан хотын ногоон байгууламжуудыг хөгжүүлэх ажээ. Уг төлөвлөгөөний дагуу Бээжин, Тяньжин, Хэ Бэй мужийн хотын ногоон байгууламжуудыг хөгжүүлэх юм байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар нэг хотын 133330 мянган хавтгай дөрвөлжин метр газар нутгийг моджуулсан бөгөөд улсын хэмжээнд нийт 138 хотыг моджуулсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл