

Аврагчид нисэх онгоцны хэлтэрхий, хохирогчдын цогцсыг илрүүлснээс гадна тээш, яаралтай зугтах сал мэтийн зүйлсийг олсон байна. Эдгээрийн заримыг татан гаргаж авчээ. Нисэх онгоцны хэлтэрхийг Каримата хавцлын ойролцоох бүсээс олсон байна. Тэндхийн далайн ус харьцангуй гүехэн, 25-30 метр байна.

Иргэний агаарын тээврийн Айрази компанийн QZ8501 нисэх онгоц 28-ны үүрээр Индонезийн Сурабаягаас хөдөлж, Сингапур хүрэхээр аялж явах замдаа газрын хяналтын цамхагтай холбоо тасарчээ. Нисэх онгоцонд 155 зорчигч, нислэгийн багийн 7 ажилтан нийт 162 хүн байжээ.

Индонез, Малайз, Сингапур, Австрали зэрэг улсын 30 хөлөг онгоц, 21 нисэх онгоц тус далайн бүсэд яаралтай эрэл хийж байна. Сингапур зэрэг улс хөлөг онгоц нэмэн томилж, холбогдох далайн бүсийн хайлтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэсэн байна.


