Монголын Улсын наадам болоход дэлхийн бүхий л газрын жуулчид хуран цугларч, “Эрийн гурван наадам” зэрэг нүүдэлчин үндэстний онцлогтой олон төрлийн спортын тэмцээнийг сонирхохыг хүсдэг. Спорт аялал жуулчлал нь одоо яг Монгол Улсын шинэ хөгжлийн чиг болсноос Хятад, Монгол хоёр улс хамтран спорт аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж их бий.
Энэ сарын 5-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулагдсан “Нэг бүс нэг зам” Хятад, Монголын спорт аялал жуулчлалын дээд хэмжээний форумын үеэр хоёр улсын спорт аялал жуулчлалын хөгжих алтан боломж ирлээ гэж санал нэгтэй үзэв. Хятадын 15 муж орны 18 спорт аялал жуулчлалын салбараас төлөөлөгч томилон энэ удаагийн форумд оролцуулсан бол Монгол Улсаас 20 шахам спортын нийгэмлэг форумд оролцсоны зэрэгцээ Хятад улсын төлөөлөгчдөд спортын нийгэмлэгийнхээ ажил байдлыг танилцуулжээ.
Форумд оролцсон Шөн Шыжунти спортын хөгжлийн компанийн дарга Хөү Давэй хэлэхдээ: - Манай компани Хятад, Монголын спорт аялал жуулчлал зэрэг талаарх хамтын ажиллагааны төслөө идэвхтэй өргөжүүлж, хоёр улсын соёл иргэншлийн солилцоог хийж байна. “Спорт + аялал жуулчлал”-ын шинэ хамтын ажиллагааны хэлбэр нь Хятад, Монгол хоёр улсын спорт аялал жуулчлалыг үргэлжлүүлэх үнэ өртгийг цаашид нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ. Монгол Улсын төрийн спортын товчоо, Монгол Улсын спорт аялал жуулчлалын нийгэмлэгийн дарга Хятад улсын мэргэжил нэгтнүүддээ урилга явуулж, Монгол Улсын спортын тэмцээнд оролцож, аялан зугаалахыг хүсэж байна гэжээ.
Монгол Улсын бүртгэлээр 2016 онд Монгол Улсад аялсан дэлхийн бүхий л газрын жуулчдын тоо бараг 470 мянгад хүрчээ.
