solongonews
COP15-ын хоёр дахь үе шатны хурал Канадын Монреаль хотод болно
2022-06-22 08:38
COP15-ын хоёр дахь үе шатны хурал 2022 оны 12-р сарын 5-17-ны хооронд Канадын Монреаль хотод болно

  Саяхан НҮБ-ын “Биологийн олон талт байдлын тухай конвенц”-д оролцогч талуудын бага хурлын арван тавдугаар (COP15) хуралдааны хоёр дахь үе шатны хурал хуралдах газар, цаг хугацааг албан ёсоор тодруулав.

 Экологи, байгаль орчны яамнаас мэдээлснээр: Дэлхийн биологийн олон янз байдлын ахиц дэвшлийг хурдасгаж, дотоод, гадаадын цар тахлаас урьдчилан сэргийлж хянахын төлөө Хятадын засгийн газар, НҮБ-ын “Биологийн олон янз байдлын конвенц”-ийн Нарийн бичгийн дарга нарын газар ба Канадын засгийн газар зэрэг зөвшөлцөн, COP15 товчооноос шийдэж, COP15-ын хоёр дахь үе шатны хуралдааныг 2022 оны 12-р сарын 05-наас 17-ны хооронд “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн Нарийн бичгийн дарга нарын газар байрладаг Канадын Монреаль хотод хуралдхаар болов.  Хятад улс COP15-ыг үргэлжлүүлэн даргалж, хурлын бодит тал болон улс төрийн ажлыг удирдна. COP15 сэдэв ба монограм зэрэг хурлын үндсэн элементүүд өөрчлөгдөөгүй хэвээр байна.

 2019 оны 09-р сард Экологи, байгаль орчны яам болон “Биологийн олон талт байдлын тухай конвенц”-ийн Нарийн бичгийн дарга нарын газар хамтран “Экологийн соёл иргэншил: Дэлхий дээрх амьдралын хамтын нийгэмлэгийг байгуулах”-гэх COP15 хурлын сэдвийг нийтэлжээ. Мөн НҮБ-ын байгаль орчны конвенцид оролцогч талуудын бага хурлаас "экологийн соёл иргэншил" сэдвийг анх удаа баталж байгаа нь энэ юм.Энэ сэдэв нь дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг сурталччлж, хүн ба байгаль бол амьдралын нэгдэл гэдгийг онцлон тэмдэглэж, байгаль дэлхийгээ хайрлан, конвенцид дэвшүүлсэн 2050 он гэхэд биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, үр өгөөжийг хуваалцахад хүрэхийн төлөө ажиллаж, "Хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших" сайхан алсын харааг ухамсарлах зорилготой юм.

 COP15 хоёр үе шаттай явагдах болно. Эдгээрийн дотроос COP15-ын эхний үе шат 2021 оны 10-р сарын 11-14-ний хооронд Хятадын Юньнань мужийн Күнмин хотод онлайн болон офлайн байдлаар амжилттай зохион байгуулагдаж өнгөрөв. Хурлын үеэр Хятад улс Күньмингийн биологийн олон янз байдлын сан байгуулахад 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээ зарлаж, бас "Күнмингийн тунхаглал"-ыг батлан, COP15-ын эхний үе шат ба түүний үр дүн нь биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн үйл явц болон "2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо"-ны дүгнэлтэд улс төрийн хүчтэй түлхэц өгсөнийг мэдэгдэв.

 Энэ талаар Экологи, байгаль орчны яамны холбогдох албаны хүн:

- Хятадын засгийн газар биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч, COP15-ын ерөнхийлөгчийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх болно. "2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо"-нд бүх талуудтай хамтран ажиллаж, дэлхийн биологийн олон янз байдлын үйл явцыг сурталччлж, дэлхий дээрх амьдралын хамтын нийгэмлэгийг бий болгоход хувь нэмэр оруулна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл