
Хятадын Сүн Чинлин сан байгуулагдсаны 40 жилийн ойд тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, сангийн нийт ажилчдад халуун баяр хүргэж, сангийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан дотоод гадаадын олон салбарын хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин баярын захидалдаа:
"40 жилийн турш намын удирдлагаар Хятадын Сүн Чинлин сан хатагтай Сүн Чинлиний эрхэм дээд үйлийг өвлөн уламжилж, олон улсын найрамдлыг дэмжих, Тайванийн хоолойн хоёр эрэг болон Хонконг, Макаогийн найрамдлыг ахиулах, тэрчлэн залуучууд багачуудын хөгжил зэрэг олон салбарт идэвхтэй хувь нэмэр оруулсан юм" гэжээ.
Хятадын улсын Сүн Чинлин сан нь эрхэм Сүн Чинлин хатагтайн “Үргэлж намтайгаа хамт байх” гэсэн итгэл үнэмшлийг өвлөн залгамжилж, “Энх тайван, Эв нэгдэл, Ирээдүй” гэх зарчмыг хэрэгжүүлж, цаг үеийн асуудалд анхаарал тавьж, онцлог, давуу талаа ашиглан, гадаад улс орнуудын иргэд лугаа найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, эх орныхоо эв нэгдлийг ахиулах, залуу багачуудын хөгжлийг дэмжиж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандал Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг би хүсэж байна гэлээ.
Сан байгуулагдсан 40 жилийн ойн арга хэмжээ 31-нд Бээжинд болж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Ван Ян хуралд оролцож үг хэлжээ.
ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, ХКН-ын Нэгдсэн фронтын ажлын хэлтсийн сайд Ю Чюань хуралд Ши Жиньпиний баярын захидлыг уншив. Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга, Хятадын Сүн Чинлин сангийн дарга Ли Бинь үг хэллээ. Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга Жэн Жяньбан хуралд оролцов.
Хуралд НҮБ-ын Хүүхдийн сангаас баярын захидал илгээжээ. Төв, төрийн байгууллагын холбогдох хэлтэс, холбогдох ардын байгууллагын хариуцлагатай нөхдүүд, Сүнь Жүншань Сүн Чинлиний дурсгалыг хүндэтгэх байгууллагын төлөөлөгчид, Хятадын Сүн Чинлин сангийн захирал, нэр хүндэт захирал нар оролцов.
1982 онд байгуулагдсан Хятадын Сүн Чинлин сан нь Намын удирдлага дор ажилладаг ард түмний байгууллага юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд тус сан нь "энх тайван, эв нэгдэл, ирээдүй" гэсэн зарчмыг баримталж, Хятад, гадаад орнуудын төрийн бус найрамдалт харилцааг ахиулах, Тайван,Хонконг, Макаогийн солилцоог ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулсан юм.
