solongonews
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад оронд хаврын элс, шороон шуургатай цаг агаарын үзэгдлийн тоо жилд дунджаар 9.2 дахин буурчээ
2024-07-17 17:33
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад оронд хаврын элс, шороон шуургатай цаг агаарын үзэгдлийн тоо жилд дунджаар 9.2 дахин буурчээ

      Долоодугаар сарын 12-ны өдөр бол Элс, шороон шуургатай тэмцэх олон улсын өдөр юм. Сэтгүүлч "Элс, шороон шуургатай тэмцэх олон улсын өдөр" семинараас Хятад оронд хаврын элс, шороон шуургатай цаг агаар ерөнхийдөө 1981-2010 онд жилд дунджаар 17 удаа байснаа сүүлийн 10 жилд жилд 9.2 удаа болж давтамж буурч, эрч сулрах хандлагатай байна.

Хятад улс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ихээхэн ач холбогдол өгч, дэлхийн анхны цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах харьцангуй бүрэн тогтолцоог бий болгосон. Хятадын Төрийн зөвлөлөөс "Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг цаашид эрчимжүүлэх тухай шийдвэр"-ийг нийтэлж, Улсын ой бэлчээрийн газар холбогдох газруудтай хамтран цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө гаргаж, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх талаар мужийн засгийн газрын хариуцлагын үнэлгээг зохион байгуулж, хяналтын зорилтууд гаргаж ажиллаж байна.

    Удаан хугацааны хүчин чармайлтын үр дүнд Хятад оронд элсэрхэг газрын экологийн нөхцөл сайжирсаар байна. Цөлжсөн газрын байдал сайжирч, орон нутагт цөлжилтөд өртсөн газар нутаг дөрвөн удаагийн мониторингийн хугацаанд тороо бууруулсаар байлаа. Өнгөрсөн зууны сүүлчээр жилд дунджаар 5.15 сая мүийн тэлэлтээс одоогийн байдлаар жилд дунджаар 10 сая му-гаар буурсан байна. Газар нутгийн цөлжилтийн байдал буурсаар байгаа бөгөөд 2004 онд 74.1 хувиас 2019 онд 62.3 хувид хүрч, хүнд болон онц хүнд хэлбэрийн цөлжилтийн хувь хэмжээ буурч байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл