solongonews
“Авьяаслаг монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөг гардууллаа
2016-12-14 22:33
“Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ тодорлоо

 

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг нь гардуулан өгчээ. Энэ талаар Монгол HD телевизийг үүсгэн байгуулагч, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат твиттер хуудастаа “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100 сая төгрөгийг гардууллаа. Урлагийн тэнгэрт гялалзаж яваарай” хэмээн жиргэсэн байна.

О.Энх-Эрдэнийн хувьд Монголын орчин үеийн хөгжмийн урлаг төдийгүй дэлхийн урлагт хөл тавих боломж бий гэдэг нь өнгөрсөн хугацаанд үзүүлсэн үзүүлбэрүүдээр нь нотлогдсон билээ. “Түүний хоолой бол алт” гэдгийг шүүгч Чука дахин дахин онцолсон юм. Шүүгч Рокит Бэй О.Энх-Эрдэнэд “Заавал дэлхийд нэрээ гаргасан дуучин болоорой” хэмээн хэлсэн билээ.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : мэдээ.мн
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл