solongonews
Намрын үр тарианы үйлдвэрлэлд анхаарч, арвин ургац авахын төлөө тэмцэнэ
2022-08-17 17:20
Намрын үр тарианы үйлдвэрлэлд анхаарч, арвин ургац авахын төлөө тэмцэнэ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа 08-р сарын 16-ны өдөр Бээжинд болсон "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон,тариаланчид"-ын III улиралд хийх гол ажлыг төлөвлөх видео хуралд оролцож "Намрын үр тарианы гарц нь жилийн нийт үр тарианы дөрөвний гурвыг эзэлдэг бөгөөд үр тарианы үйлдвэрлэлийн дийлэнх хувийг эзэлдэг. Намрын үр тарианы төрөл бүрийн бодлого, арга хэмжээг сайн хэрэгжүүлж, химийн бордоо зэрэг хөдөө аж ахуйн  материалын хангамжийг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн менежментийг цаг хугацаа, боломжоо алдалгүй сайн хийж, гамшигтай тэмцэж, арвин ургац хураахын тулд намрын үр тариа, шар буурцгийн тосны ургацыг тогтвортой нэмэгдүүлэн, жилийн үр тарианы гарцыг 1.3 их наяд жингээс дээш байлгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Амьд гахайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг үр дүнтэй тогтворжуулах, хамгаалах, урт хугацааны дэмжлэг үзүүлэх бодлогоо тогтворжуулах, Африкийн гахайн мялзан зэрэг малын гол өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг сайн хийж, амьд гахай зэрэг "ногооны сагс" бүтээгдэхүүн хангалттай тоо, үнэ тогтвортой байлгана" гэж онцлон тэмдэглэв.

Хү Чүньхуа онцлон тэмдэглэхдээ "Ядууралд эргэн орохгүй байх эцсийн үр дүндээ өргөн цар хүрээтэй тууштай барьж, эрч хүчтэй хяналт тавьж, ядуурлыг эргэн ирэхээс сэргийлэх тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэн эрчимжүүлж, ядуурлаас ангижирсан иргэдийн хөдөлмөрлөх эрч хүчийг тогтворжуулан орлогоо нэмэгдүүлэх, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгахын тулд ядуурлыг эргэж ирэхээс урьдчилан сэргийлэх хоёр дахь шатны шалгалтыг зохион байгуулна" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл