solongonews
Үйлчилгээний салбарын нэмэгдэл 6.4 хувиар өсжээ
2023-07-17 17:15
Хятадын Үйлчилгээний салбарын нэмэгдэл 6.4 хувиар өсжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 17-ны өглөө хэвлэлийн бага хурал хийж, энэ оны эхний хагасын эдийн засгийн байдлыг танилцуулав.

Үндэсний статистикийн газрын хэвлэлийн бага хурлын нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, Хятадын үйлчилгээний салбар бол оны эхний хагасын эдийн засгийн өсөлтийн чухал үзүүлэлт болж байна. Он гарсаар эдийн засаг, нийгэм бүх талаар хэвийн байдалдаа орж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, үнэ тогтворжуулах бодлого үр дүнтэй хэрэгжиж, үйлчилгээний салбарын сэргэлт  хурдацтай байна. Орчин үеийн үйлчилгээний салбарын хөгжил ерөнхийдөө эерэг хандлагатай, өсөлтийн шинэ хөдөлгөх хүч хурдацтай нэмэгдэн, тус салбарын компаниудын ирээдүй ерөнхийдөө тогтвортой байх төлөвтэй байна. Оны эхний хагаст үйлчилгээний салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөж, өмнөх оны мөн үе болон өнгөрсөн жилийн нийт хэмжээнээс мэдэгдэхүйц хурдацтай байна.
Энэ оны эхний хагаст Хятадын орон сууц, нийтийн хоолны салбар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зам тээвэр, агуулах, шуудангийн салбарын нэмүү өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс тус бүр 15.5 хувь, 6.6 хувь, 6.9 хувиар өсжээ. Оны эхний хагаст мэдээлэл дамжуулах программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувь, түрээс болон бизнесийн үйлчилгээний салбарын нэмүү өртөг 10.1 хувиар өссөн байна. Мөн 01-ээс 05 дугаар сард  жилийн орлого нь 20 сая давсан технологийн үйлчилгээний салбарын орлого 12.4 хувь, дэвшилтэт технологийн үйлчилгээний салбарын орлого 11.9 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Оны эхний хагаст  дэвшилтэт технологийн үйлчилгээний салбарын үл хөдлөхийн  хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 13.9 хувиар өссөн байна. Үйлчилгээний салбарын бизнесийн идэвхжилийн индекс 06 сард 52.8 хувь болж, зургаан сар дараалан өсөлттэй гарчээ. Үйлчилгээний салбарын бизнесийн идэвхжилийн хүлээлтийн индекс 06 сард 60.3 хувь болж, 05 дугаар сараас 0.2 нэгжээр өсөж, харьцангуй өндөр байгаа нь үйлчилгээний салбарын компаниуд зах зээлд өөдрөг бодолтой байгааг харуулж байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл