Өнөөдрийг хүртэл Хятад улс 162 оронд (бүс нутаг) нийт 550 Күнзийн институт, 1172 Күнзийн анги байгуулан ажиллаж байна гэж 12-р сарын 09-ний өдрийн болсон 2019 оны Хятад улсын боловсролын олон улсын бага хурлаар мэдэгдсэн байна. Күнзийн институт нь 15 жилийн хугацаанд олон улсын хэдэн арван сая оюутнуудад Хятад хэлийг сурч, хятад соёлыг ойлгох үйлчилгээ үзүүлсэн нь олон улсын хятадын боловсролыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Хятад улсыг ойлгох хамгийн чухал тавцан болсон юм.
2019 оны Хятад улсын боловсролын олон улсын бага хурал нь "Шинэ эрин дэх олон улсын Хятад хэлний боловсролын шинэчлэл болон хөгжил"-ээр гол сэдэв болгосон бөгөөд хуралд 160 гаруй улс орон, бүс нутгаас 1000 гаруй Хятад, гадаадын төлөөлөгчид оролцов. Тус бага хурал нь нийт 32 семинар болон нэг тусгай форум зохицуулсан байна.
