solongonews
Сычуаньд 5.3 баллын хүчтэй газар хөдөлжээ
2019-01-04 15:32
Хятадын Сычуань мужийн Ибинь хотын Гун шяньд 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08:48 цагт 5.3 баллын хүчтэй газар хөдөлсөн байна.

Газар хөдлөлтийг голомт 15 км газрыг хамарсан бөгөөд далайн түвшнээс дээш 957 метр өндөрт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас томоохон хохирол учраагүй ч цэргийн ангийн албан хаагчид авран туслах ажиллагаа зохион байгуулсан байна.

Хятадын газар хөдлөлтийн мэдээллээс харахад, тус газар хөдлөлтийн голомтын эргэн тойрон дахь 200 км дотор найман жилийн хугацаанд гурваас дээш баллын хүчтэй газар хөдлөлт 196 удаа болжээ. Хамгийн хүчтэй нь 2014 оны наймдугаар сарын 3-ны өдөр Юньнань мужийн Жаотун хотын Лүдянь шяньд болсон 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт гэнэ. 
Сычуань нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг бөгөөд 2008 онд Сьчуань мужийн Вэньчуань сяньд 8.0 баллын хүчтэй газар хөдөлж, эвдэх хүч нь 11-р зэрэглэлд хүрч, Хятадын дийлэнх нутаг, Азийн олон орон, бүс нутагт нөлөөлөн, ноцтой эвдэгдсэн газар 100 ам дөрвөлжин километрт хүрч, 70 мянга шахам хүн амиа алдан, 18 мянган хүн ор сураггүй болсон түүхтэй. Тус газар хөдлөлт нь 21-р зуун дахь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй, хамгийн олон хүний амь үрэгдсэн байгалийн гамшиг болсон юм. Мөн БНХАУ-д сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт байжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл