solongonews
Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2024-03-18 10:11
Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

       Владимир Путин орон нутгийн цагаар 18-ны үүрээр хэвлэлийн бага хурал хийж, сонгогчдын итгэл, дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, шинэ бүрэн эрхийн хугацаанд үндэсний хөгжлийг ахиулах болно гэжээ.

        Орон нутгийн цагаар 17-ны орой Оросын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 60.01 хувийн санал тоологдсоноос өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путин нийт сонгогчдын 87.26 хувийн санал авсан байна.ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу нийт сонгогчдын талаас илүү хувийн санал авсан хүн сонгогдоно.

        ОХУ-ын 8 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны санал хураалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд болов.ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүрмийн дагуу сонгуульд 50 хувиас дээш санал авсан хүн ерөнхийлөгчөөр сонгогддог.ОХУ-ын сонгуулийн төв хорооноос ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг 03-р сарын 28-ны өдрөөс өмнө батлах бөгөөд дүнг баталснаас хойш 3 хоногийн дотор зарлана гэж хэлэв.

      ОХУ-ын сонгуулийн төв хорооны дарга Памфилова 17-нд хэлэхдээ“Орос улс 129 улс орон, бүс нутгийн 1115 олон улсын ажиглагчдыг урьж, санал хураалтыг хянаж, шударга, ил тод сонгуулийг батлахаар зорьсон байна гэж хэллээ.

Зохиогч: ЧЭНЬ ДИН,ЛЮЙ КАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл