solongonews
”Дэлхийн мисс”-ийн тэмцээнд БНХАУ-ын мисс шилдгээр шалгарлаа
2016-12-19 12:00
“Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт АНУ-д явагдаж дууслаа.

Дөнгөж сая энэ жилийн “Дэлхийн мисс”-ийг зарлалаа.  “Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээний тэргүүн миссээр Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле  шалгарлаа.

Дэлхийн мисс тэмцээний “Топ модель” шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын мисс шилдгээр шалгарсан бол “Спортлог мисс” тэмцээний төрөлд Күүкийн арлын гоо бүсгүй тэргүүлжээ.

Мөн тус тэмцээний Мультимедиа төрөл буюу гоо бүсгүйчүүд хаана юу хийж байгаагаа цахимаар дамжуулж, олон нийтийн санал асуулга авах шалгаруулалтад Филиппиний гоо бүсгүй тэргүүлж шилдэг 20-д үлдсэн билээ. 

Энэ жил Монгол улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг авьяасын үзүүлбэртээ хамгийн өндөр санал авч шилдэг 20-ийн тоонд багтсан. Түүнийг ухаалаг, авьяаслаг, хөдөлмөрч гэлцэж байна.

“Miss world 2016”  тэмцээний шилдгийн шилдгийг шалгаруулах финалын ёслолын үеэр шилдэг 10 оролцогчийг тодруулан, үүний дараа “Miss world” апп-аар явуулсан “People`s choise” буюу үзэгчдийн саналаар шалгаруулсан миссийг сонгоход А.Баярцэцэг тэргүүлэн, шилдэг 11-т багтсан юм.

Энэ нь Монгол улсын хувьд түүхэн амжилт бөгөөд бахархал төрүүлсэн мөч байлаа. 

 

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл