solongonews
Дотоод гадаадын археологичид Бээжин хотоо цуглан Хуншань соёлын талаар судлав
2017-04-01 15:17
Дотоод гадаадын археологичид Бээжин хотоо цуглан Хуншань соёлын талаар судлан ярилцжээ.

Өвөр Монголын Улаанхад хотын Засгийн газар, Ляонин мужийн Чаоян хотын Засгийн газраас санаачилсан Хуншань соёлын өв дэлхийн соёлын өвийн үнэ цэнийн олон улсын мэргэжилтний семинар Бээжин хотоо 3 дугаар сарын 30-ны өдөр зохиогджээ. АНУ, Энэтхэг, Япон, Австрали зэрэг улс болон улсын дотоодын нэртэй археологичид нийлсэн 30 хүн семинарт оролцжээ.

Хурлаар Вэй Жа Во Пүгийн буурь, Ню Хэ Лян буурь болон Хуншань соёлын буурыг танилцуулан, үүнд Хуншань соёлын буурийг судлах ба нийтлэг үнэ цэнийн талаар тайлбарлаж, Хятадын шинэ чулуун зэвсгийн археологийн буурьт харьцуулсан судалгаа хийжээ. Мөн археологийн буурийг хамгаалах менежментийн удирдамжийг ярилцсан байна.

Хурлын үеэр Энэтхэгийн археологийн буурь, Япон улсын Jomon буурь, Австралийн археологийн буурийг дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн бодлого буюу бүртгүүлсэн жишээг танилцуулж, Хуншань соёлыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар чөлөөтэй ярилцаж, Хуншань соёлын өв дэлхийн соёлын өвийн чухал үнэ цэнийг тайлбарласан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл