
“Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам нь дэлхийн хүүхдийн монгол утга зохиолын хамгийн дээд шагнал болох бөгөөд Өвөр Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Наадамд Шилийнгол аймгийн нийт 16 дунд сургуулийн 34 сурагч оролцож, Цайлган, Жавхлан, Эелсэг, Өрнилт, Алтанзул зэрэг 5 сурагч түрүү тавд тус тус тодоржээ. Сурагч Хонгорзул Их зохиолч, Нийгмийн зүтгэлтэн, Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Утга Зохиол, Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийн нэрэмжит шагналыг хүртжээ. Монгол улсад удахгүй болох “Хүрэл тулга” наадамд тус зургаан хүүхдийг урьж оролцуулах болно.

Тус наадмын хянагчийн багийн бүрэлдэхүүнд Их зохиолч, Нийгмийн зүтгэлтэн, Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Утга Зохиол, Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийг төгсөгч бөгөөд тус сургуулийн Хятад дахь итгэмжлэгдсан төлөөлөгч, сэтгүүлч Санжаадоржийн Батгүр, тус сургуулийг төгсөгч, Болор цомын эзэн, Монгол улсын Өдрийн сонины албаны дарга Н.Гантулга, мөн тус сургуулийг төгсөгч, сэтгүүлч, Д.Отгонцагаан, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор, Солонго шагналт яруу найрагч Ц.Цолмон, Солонго шагналт яруу найрагч, Ё.Эрдэнэтогтох, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн хэвлэлийн хорооны дэд эрдэмтэн, Утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч Баягууд Санжээ, Солонго шагналт яруу найрагч Б.Тогтомж нар байлцлаа.

Тус наамдыг Сөнид баруун хошууны Утга урлагийн холбоо, Сөнид баруун хошууны Сурган хүмүүжлийн товчоо, Сөнид баруун хошууны Монгол үндэстний дунд сургуулиас хамтран зохион байгуулжээ.



