solongonews
Сун Ятсен мэндэлсний 151 жилийн ойг тэмдэглэв
2017-11-12 19:46
Сун Ятсен мэндэлсний 151 жилийн ойг тэмдэглэлээ.

Арван нэгдүгээр сарын 12-нд Бээжингийн Жүн Шань цэцэрлэгийн Жүн Шань танхимд УТЗЗ-ний Бүх Хятадын Хороо ёслол зохион байгуулж, үндэстний баатар, аугаа эх оронч, Хятадын ардчилсан хувьсгалын манлайлагч ноён Сун Ятсений мэндэлсний 151 жилийн ойг тэмдэглэв.

Хүндэтгэлийн Жүн Шань танхимд УТЗЗ-ний Бүх Хятадын Хорооны дэд дарга Ван Жэнвэй УТЗЗ-ний Бүх Хятадын Хороог төлөөлж, БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга, Хятадын Гоминданы хувьсгалт төв хорооны дарга Ван Эшян Хятадын Гоминданы хувьсгалт төв хороог төлөөлж, ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын дэд дарга Дай Жюньлян ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтыг төлөөлж, Бээжин хотын дэд дарга Ван Нин Бээжин хотын захиргааг төлөөлж, тус тус ноён Сун Ятсений хөшөөнд цэцгийн баглаа өргөсөн байна. Дурсгалын ёслолд оролцсон олон салбарын хүмүүс, ноён Сун Ятсений хөшөөний өмнө гурвантаа мэхийн ёслов.

УТЗЗ-ний Бүх Хятадын Хорооны дэд дарга Ван Жярүй дурсгалын ёслолыг даргалжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл