solongonews
”Дэлхийн Кристал нийслэл” иргэдийн амьдралыг “гялалзуулж” байна
2024-02-29 09:51
”Дэлхийн Кристал нийслэл” иргэдийн амьдралыг “гялалзуулж” байна.

        Хятадын Жянсү мужийн Лянь Юүньган хотын Дүнхай шянь нь дэлхийн кристалуудын чухал хангамжийн төв,  "Дэлхийн Кристал нийслэл" гэсэн гайхалтай нэртэй. 1.24 сая хүн амтай Дүнхай шяний 300 мянга орчим хүн нь кристал боловсруулах, борлуулах, үйлчилгээ үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж, жил бүр кристалын худалдааны хэмжээ 40 тэрбум юаниас давжээ. “Бүс ба Зам” санаачилгын дагуу хил дамнасан цахим худалдааг хөгжүүлсний ачаар Дүнхай шяний кристалын  жил бүрийн худалдааны хэмжээ 26 тэрбум юаньд хүрсэн. Дүнхай шяний 18 мянга гаруй кристал онлайн дэлгүүрүүдээр дамжин өдөр бүр 350 мянган ширхэг кристал бүтээгдэхүүнийг түргэн хүргэлтээр дамжуулан дэлхийд борлуулж байна.

Кристал бүтээгдэхүүний "дэлхийн супермаркет"

         “Кристал нийслэл” болох Хятадын Дүнхай шяньд хүрэх юм бол зам дагуулах хүнгүй, зүг чигээ муу мэдэрдэг хүмүүс төөрөхөд амархан. 450 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан Кристал хот хэмээгдсэн Хятад Дүнхай шянь нь одоогоор Хятадын цар хүрээгээр хамгийн том, чадавхи хамгийн бүрэн кристал худалдааны мэргэжлийн зах зээл, дэлхийн кристалуудын чухал хангамжийн төв байж, худалдааны гурван том талбай бөгөөд 7000 гаруй кристал худалдаачин, аж ахуйн нэгж бизнес эрхэлдэг.

        Аж үйлдвэрийн төвлөрөл нь эх үүсвэр төвлөрснөөс үүдэлтэй юм. Дүнхай шяний 1500 квадрат километрт 300 мянга орчим тонн кристалын нөөц байдаг. Энэ нь Хятад улсын 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд силикон агуулсан хэмжээ нь 99.99 хувь хүртэл өндөр байгаа нь хадгалалтын хэмжээ, чанарын хувьд Хятад улсын хэмжээнд нэгдүгээрт орсон байна гэдгийг сурвалжлагч танилцуулжээ. 2016 онд Дүнхай шянийг ЮНЕСКО-аас "Дэлхийн кристал нийслэл" цолоор шагнасан байдаг.

        “Дүнхай кристалын салбарт Ян Жэншаныг танихгүй хүн гэж байхгүй” гэж тухайн газрын хүмүүс нь ярьж байлаа. 1991 онд Дүнхай шяний Фаншань балгасны тариачин Ян Жэншань 20 мянган юаний зээл авч, кристал авахаар Вьетнамд очсон байна. 1993 оноос 1994 он хүртэл хоёрхон жилийн дотор вьетнамд зургаан удаа очиж, хэдэн арван тонн кристалыг Дүнхай шянь рүү тээвэрлэсэн нь Дүнхай шяний хүмүүсийн гадаадад гарч кристал түүхий эд худалдаж авах замыг нээсэн байна.

        Хань Чюүчэнь нь гадаадаас кристалын материал оруулж буй хүмүүсийн нэг. Түүнийг хориод настай дэндүү залуухан гэж харж болохгүй, кристалын салбарт нэгэнтээ "хуучин гар" болжээ. 2017 оноос хойш энэ салбарт долоон жил ажиллаж байна. Тэрээр жилд 3-4 удаа 40 орчим хоног гадагш гардаг. Өнгөрсөн оны 08-р сард Хань Чюүчэнь Бразилаас хоёр чингэлэг кристалын түүхий материал авчирсан юм.

        Өнөөдөр Бразил, Уругвай, Мадагаскар, Замби зэрэг 100 шахам улс, бүс нутагт Дүнхай шяний 6000 гаруй хүн кристал цуглуулах, боловсруулах, тээвэрлэх, худалдаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

        Мадагаскарын нийслэл Антананаривогийн төв хэсэгт Мадагаскарын уламжлалт зах "Зома" байрладаг бөгөөд кристалууд нь зах зээлийн хамгийн чухал худалдааны зүйлсийн нэг юм. Тус гудамжны ойролцоо л гэхэд Дүнхай шяний 300 гаруй худалдаачин кристалын бизнес хийж амьдардаг.

        Өнөөдөр кристал чулуу ачсан чингэлгүүд далайд 40 гаруй өдөр аялсны эцэст Лянь Юүньган боомтын хяналтаар дамжин Дүнхай шянь рүү тээвэрлэгдэж, кристал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэрт ордог. Статистик мэдээллээр жил бүр Бразил, Мадагаскар, Замби зэрэг улс орнуудаас 40 мянга орчим тонн кристал чулуу орж ирдэг бөгөөд Дүнхай шяний гар урчууд янз бүрийн кристал бүтээгдэхүүн хийдэг байна. Кристал чулууг  Дүнхай шяньд давхар давхар боловсруулж, сийлж, өнгөлж, баглаа боодолтой болгож хийсний эцэст, дэлхийн өнцөг булан бүрт борлуулдаг.

        Кристалын үйлдвэрийн хөгжилд эртнээс анхаарал хандуулж ирсэн Дүнхай шяний хэвлэл мэдээллийн сурвалжлагч Жан Кайхү:

- Манай Дүнхай шянийг кристал бүтээгдэхүүний "дэлхийн супермаркет" гэж хэлж болно гэж хэллээ.  

Дүнхайн ард иргэд гадаад хэл сурахдаа маш их урамтай

        "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний шууд нэвтрүүлгийн өрөөнд тавтай морил". Харангуй шөнөөр шууд нэвтрүүлгийн хүмүүсийн ажил хамгийн завгүй үе. Хятад улсын дотоодод нэвтрүүлж байгаагаас ялгаатай нь энд шууд нэвтрүүлгүүд ихэнхдээ англи хэл зэрэг бусад хэл дээр хийгддэг.

        Саяхан шууд нэвтрүүлэгч Шянь Чюүюй Дүнхай кристал хил дамнасан цахим худалдааны төвд гурван цагийн хугацаатай англи хэлээр явагдах шууд нэвтрүүлгээ эхлүүлээд байгаа юм.

- Дөнгөж сая үзүүлсэн кристал үнэт эдлэл ямар үнэтэй вэ? гэж шууд нэвтрүүлгээр орж ирсэн АНУ-ын нэгэн үйлчлүүлэгч асуужээ.

- 370 ам.доллар гэж Шянь Чюүюй борлуулалтын үнийг маш хурдан тооцоолж хариу өгсөн бөгөөд:

- 14 өдрийн дараа гэхэд танд хүрнэ гэж хэллээ.  

        Гар утасны жижиг дэлгэцээр Хятадын Дүнхайн кристал далайг гатлан дэлхий даяар зарагддаг. Дүнхай Кристал Үйлдвэр Хөгжлийн Группийн ХХК-ний орлогч ерөнхий захирал Ван На:

- Өмнө нь ихэнх кристал гар урлалыг худалдаачид, эсвэл үзэсгэлэн дээр оффлайн борлуулалтаар дамжуулан хилийн чанадад зардаг байжээ. Өнөөдөр интернэтийн хөгжил Дүнхай шяний дэлхий рүү нээх цонх болж байна гэж хэлэв.

        2019 онд байгуулагдсан Дүнхай кристал хил дамнасан цахим худалдааны төв нь “Кристалын хил дамнасан цахим худалдааны цогц дата үйлчилгээний платформ"-ыг бий болгож, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хил дамнасан логистик, гадаад валютын хуримтлал, зохицуулалт, хил дамнасан сүлжээ зэрэг хил дамнасан цахим худалдааны худалдаа эрхлэгчдийн 10 гол холбоосыг шийдвэрлэхэд анхаарч, хил дамнасан цахим худалдааны үйлдвэрийн гинжин хэлхээтэй холбоотой асуудалд дэмжлэг үзүүлэн, онлайн болон оффлайн платформуудад зориулсан  цогц үйлчилгээний системийг бий болгож, бүхэл бүтэн үйл явц, бүхэл бүтэн гинжин хэлхээ, бүхэл бүтэн худалдааны сувгийг нээж нэвтрүүлэн, хил дамнасан цахим худалдааны дунд, жижиг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргахад  тусалж байна.

        1990 онд төрсөн Ли Жүнлян 2019 онд Дүнхайн кристал хил дамнасан цахим худалдааны төвд ирсэн юм. Энд байгаа бараа бүтээгдэхүүний нөөцийг ашиглан гар утсаар бизнес хийж болохыг сонсоод тэрээр их баярласан юм.

- Тэр үед улсын дотоодын кристалын зах зээлд үүнийг хийж байсан хүн дэндүү олон ч гадаадын  зах зээл сайн хөгжөөгүй хэвээр байв. Дүнхайн кристал хил дамнасан цахим худалдааны төвд ирсэн тэр өдрөөс эхлэн би худалдааны төвөөс зохион байгуулсан цахим худалдааны сургалтанд хамрагдлаа гэж Ли Жүнлян сонирхуулав. Өнөөдөр тэр шууд нэвтрүүлгээр өдөрт 1000 ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулж байна.

        Өнөөдөр Дүнхай шяньд кристалын хил дамнасан  олон зуун худалдааны төв, кристалын шууд нэвтрүүлгийн баазууд байдаг. Цахим худалдааны чиглэлээр 50 мянга гаруй ажилтан ажилладаг бөгөөд 18 мянга гаруй онлайн дэлгүүртэй. 2023 онд Дүнхай шяний кристалын үйлдвэрийн худалдааны хэмжээ 40 тэрбум юанийг давж, цахим худалдааны сүлжээнүүдийн жижиглэн худалдааны борлуулалт 15.6 хувиар, түргэн хүргэлтийн хэмжээ 35 хувиар нэмэгдэв.

Нутгийн олон түмнийг дагуулж амьдралыг нь өөд татав

        Тээрэмдэх, тайрах, өнгөлөх гээд Шянжю кристалын ХХК-ний үйлдвэрийн тасагт кристал сийлбэрийн багш, Хятадын техникийн мэргэжилтэн Лю Линьфэн өндөр хурдтай эргэлдэж буй гриндерийн урд сууж, нэг гартаа усан буу, нөгөө гартаа өрөмдөгч бариад, бас шууд нэвтрүүлэг хийж байлаа.

- Бидний кристал бүтээл, сийлбэр нь кристалын төгс бус байдлыг төгс төгөлдөр болгон хувиргадаг. Даруй өнгөлөх зэрэг гар урлалын аргаар дамжуулан хүн бүрт кристалын хамгийн сайхныг харуулах явдал юм гэж тэрээр шууд нэвтрүүлгээр хүмүүст танилцуулав.

        Лю Линьфэн бол Дүнхай шяний уугуул иргэн биш, харин  дэлхийн кристалуудын чухал хангамжийн төв болох энэ нутгийн давуу талыг олж харан Фү Жянь мужиас энд ирсэн байна. Дүнхайн гадаадаас кристалын материал оруулж буй хөдөлмөрч хичээл зүтгэл ба бүх улсын өнцөг булан бүрээс ирсэн кристалын сийлбэрчдийн гарамгай ур чадвараар кристал нь Дүнхай шяний нэрийн хуудас болж чадсан байна. Гэсэн хэдий ч асар их капиталын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх зориг нь мөн энэ салбарт тодорхой нөлөөтэй юм.

- Нутгийн илүү олон иргэдийн амьдралыг яаж өөд нь татах вэ? гэсэн бодолд хөтлөгдөн Чюян балгасны Шинши тосгоны намын ерөнхий нарийн бичгийн дарга, тосгоны хорооны эрхлэгч Жао Жүнган 2015 онд бизнесээ эхлүүлсэн. Тэр үед тосгон нь ихэнхдээ том хэмжээтэй кристал сийлбэрийг боловсруулж байсан юм, кристал боловсруулах үйлдвэрүүдийн хаясан кристалын "үлдэгдэл"-үүд тосгоны хаа сайгүй харагдаж, тосгоны дүр төрхөд нөлөөлж байсан төдийгүй, нөөцийг дэмий үрж байв.

- Яг тэр үед надад хаягдлын кристалын үлдэгдлүүдийг дахин ашиглан боловсруулах бодол орж ирсэн юм гэж Жао Жүнган хэлэв.

- Борлуулалтын хэмжээ тасралтгүй өргөжсөнөөр 100 гаруй тариачин айл ажилтай болов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамарсан гэж Жао Жүнган хэллээ. Тосгоны хөгжлийн бэрхшээлтэй ах, дүү хоёр Жао Жүнганд маш их баярлаж талархдаг. Харааны бэрхшээлээс болоод ах, дүү хоёр нь засгийн газрын дэмжлэгээр амьдарч байжээ. Жао Жүнган тэдэнд кристал боловсруулах ур чадварыг тасралтгүй заан удирдаж өгснөөр ах, дүү хоёр ядуурлаас хялбархан гарсан төдийгүй, одоо мөн мөнгө төгрөгний хадгаламжтай болсон байна.

        2019 онд Жао Жүнган шууд нэвтрүүлгийг ашиглан тосгондоо цахим худалдааны шууд нэвтрүүлгийн бааз байгуулсан юм. Тэрээр бизнес эрхлэх баг бүрдүүлэхээр шууд нэвтрүүлэгт оролцох сонирхолтой эргэн тойрныхоо залууст цахим худалдааны боловсролын сургалт хийж, 85 хүнийг цахим худалдааны ажилд оруулсан юм. 2023 онд Жао Жүнганы тусламжтайгаар тус балгасны оршин суугчид 65 сая гаруй юаний кристал бүтээгдэхүүн борлуулсан байна.

        Улам олон залуус нутагтаа ирж байна. Жао Шюфэн бол Чюян балгасны иргэн. Олон жил нутгаасаа хол явж ажилласны эцэст тэрээр бизнес эрхлэхээр нутагтаа буцаж ирсэн юм. 2021 онд "Кристал цахим худалдааны бизнес эрхлэх хүрээлэн”-гийн үйл ажиллагааны менежер болж:

- Би сард 10 мянга орчим юаний орлоготой, бас гэр бүлээ асран халамжлах боломжтой гэж ярьж байлаа.

- Жижиг чулууг ашигласнаар ард иргэдийн амьдрал дээшилсэн. Хэдийгээр энэ тосгон жижиг тосгон боловч улсын дотоод, гадаад дахь том зах зээлтэй холбогддог. Манай тосгоны ''кристал''-ын зам ирээдүйд улам сайжирч, иргэдийн амьдрал ч улам өөдөө байх нь гарцаагүй гэж Жао Жүган итгэлтэй ярьж байлаа.

Зохиогч: Нийтслэл: ШИ ЧАН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл