solongonews
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил
2023-09-18 17:08
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XIV форум өнөөдөр буюу 09-р сарын 18-ны өдөр Өвөр Монголын Улаанцав хотноо амжилттай боллоо.

   Тус форум нь цар тахлын дараа анх удаа оффлайнаар зохиогдож байгаа бөгөөд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдвийн тойронд яриа хэлцэл өрнүүлсэн юм.

Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга Лю Сыян, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын хороон гишүүн, Суртал ухуулах хэлтсийн дарга Жэн Хунфань тус тус форумын үйл ажиллагааны нээлтэд үг хэлэв. Нээлтийн үеэр хоёр улсын Сэтгүүлчдийн холбоо мэдээ солилцох, хамтран ажиллах гэрээг шинэчлэн гарын үсэг зурлаа.

   Лю Сыян:

- Энэ жил "Бүс ба зам" санаачилгыг дурдсаны 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орон бие биенээ хүндэтгэж, хамтын хөгжлийг эрэлхийлж, дээд зиндааны байнгын харилцаа тасралтгүй явагдан, иргэдийн солилцоо тасралтгүй явагдаж, хоёр талын хамтын ажиллагаа өгөөжтэй үр дүнд хүрсэн юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчин үеийн хөгжилд идэвхтэй үйлчилж, Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг дэмжин, хоёр орон болон ард түмэнд илүү сайн үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэж байна гэж хэллээ.

 Ө.Отгонбаатар:

- Монгол, Хятад хоёр улс уул усаараа холбогдсон найрсаг хөрш юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа жилээс жилд ахиц дэвшил гаргаж, найрамдал өдрөөс өдөрт гүнзгийрч байна.  Энэхүү чуулга уулзалтаар дамжуулан хоёр талын олон салбарын бодит хамтын ажиллагаа улам бэхжиж, хоёр орны найрамдалд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж хэлэв.

 Тус форумыг Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба гүйцэтгэж, Улаанцав хотод зохион байгуулсан юм. Тус форумд Хятад, Монголын хэвлэлийн салбарын 150 гаруй зочид төлөөлөгч оролцож, 14 төлөөлөгч илтгэл тавьсан.

Зохиогч: Бэлтгэсэн: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл