solongonews
Цагаачлалын албаныхан нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ
2019-04-28 10:02
Цагаачлалын албаныхан нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Эрээн хотын Цагдаагийн газар болон Монгол Улсын Дорноговь аймгийн цагаачлалын албанаас саяхан Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн баярт зориулан цагаачлалын албаны ажилтны нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулж, уг үйл ажиллагаа нь Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн B ордонд болсон юм. ӨМӨЗО-ы Цагдаагийн газрын намын хорооны гишүүн, дэд товчоон дарга Чэн Янцэ, Өвөр Монголын Хилийн шалган нэвтрүүлэх газрын штабын дарга Янь Дуанькай, Шилийнгол аймгийн захиргааны аймгийн дэд дарга, цагдаагийн газрын дарга Жан Зижюнь, ӨМӨЗО-ы Цагдаагийн газрын хилийн хамааралтын газрын дарга Жан Маньтин болон Монгол Улсын Хуулийн дотоод хэргийн цагаачлалын албаны дарга Д.Мөрөн, Монгол Улсын Хуулийн дотоод хэргийн цагаачлалын албаны гадаад хэргийн газар, хянан бодох газар, Монгол Улсын Дорноговь аймгийн цагаачлалын алба зэрэг газруудын дарга хариуцлагатан нар уг арга хэмжээнд оролцсон байна.

Засгийн газрын дэд дарга, Цагдаагийн газрын дарга Зүрх уг арга хэмжээний нээлтийн ёслолыг даргалжээ.

Нээлтийн ёслол үер Чэн Янцэн, Монгол Улсын хуулийн дотоод хэргийн цагаачлалын албаны дарга Д.Мөрөн тэргүүтэй багийг халуун дотноор угтан авч буйгаа илэрхийлэхийн хамт нөхөрлөлийн арга хэмжээнд оролцож байгаа бүх тамирчид болон уг арга хэмжээг дэмжиж байгаа бүх ажилтнууд, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд гүн талархал илэрхийллээ.

Чэн Янцэ Өвөр Монголын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын цагаачлалын албаны найрсаг харилцаа, хууль сахиулах хамтын ажиллагааны үр дүнтэй байдлыг өндрөөр үнэлэв. Тэрээр хоёр талын бие биенээ туслан дэмжиж, Хятадын “Бүс ба зам” байгуулалт болон Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегийн дагуу хууль сахиулах хамтын ажиллагааны агуулгыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хил дамнасан гэмт хэргийн эсрэг тэмцэх, хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлын шинэ нөхцөл байдлыг хадгална гэдэгт итгэж байна гэлээ.

Жан Зижюнь: - Шилийнгол аймгийн захиргаа, Шилийнгол аймгийн цагдаагийн газрыг төлөөлөн нөхөрлөлийн арга хэмжээнд оролцож байгаа Хятад, Монгол хоёр улсын зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж арга хэмжээний амжилттай зохиогдохыг хүсэв.

Монгол Улсын Хуулийн дотоод хэргийн цагаачлалын албаны дарга Д.Мөрөн: - Энэ жил бол БНХАУ байгуулагдсан 70 жил, Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 70 жил тохиож байгаа юм. Нөхөрлөлийн арга хэмжээнд оролцож байгаа бүх тамирчдаа амжилт хүсье. ӨМӨЗО-ы найз нөхдүүд мань Монгол Улсад айлчлан очихыг урьж байна гэлээ. Тэрээр хоёр улсын эдийн засаг худалдаа, соёлын харилцаа болон Монгол Улс ба ӨМӨЗО-ы цагаачлалын хууль сахиулах хамтын ажиллагааны үр дүнд өндөр үнэлгээ өгчээ.

Уг нөхөрлөлийн арга хэмжээ нь сагсан бөмбөг, волейбол, бадминтон зэрэг 6 төрлийн уралдаан тохируулж, уралдаанд хоёр улсын цагаачлалын хилийн албаны ажилтан нар оролцсон байна. “Нөхөрлөл бол нэгдүгээр, уралдаан бол хоёрдугаар” хэмээх зориг санааны дагуу хүн бүр уралдаан тэмцээний боломжийг хайрлан, өрсөлдөгчөө хүндэтгэн, уралдааныг хүндэтгэн, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл