Ши Жиньпин:
Хүн бүхэн эрүүл саруул байх нь хүн төрөлхтний хамтын хүсэл, мөн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бүх дэлхийн эрүүл мэндийн салбарыг урагшлуулах нь 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал хүчин зүйл мөн. Бө-Аогийн Азийн чуулга уулзалт Ази ба дэлхийн хамтын хөгжлийг ахиулах, ард түмэнд аз жаргал авчрахын төлөө хичээн зүтгэсээр ирсэн билээ. Энэ удаагийн хурлыг хуралдуулж байгаа нь үүний чухал илрэл юм. Энэ удаагийн форумоор дамжин талуудын хүчин чадал, нийтлэг ойлголтыг үр ашигтай төвлөрүүлж, харилцан туршлага солилцон, бүх дэлхийн эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн үйлдвэрлэлийн хөгжил, эрүүлмэнпийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг ахиулж, хүн төрөлхтний эрүүл мэнд, аз жаргалын төлөө хувь нэмэр оруулахыг хүсэж байна хэмээн цохон тэмдэглэжээ.
