Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны орлогч дарга Вэн Жэмин 10-р сарын 30-нд болсон хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа: Одоогийн байдлаар Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд "Бүс ба зам" дагуух орнуудад 3000 гаруй төсөл хэрэгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний нөөц, олон улсын хамтын ажиллагааг ахиулах салбарт зам дагуу орнуудын эдийн засгийг хурдтай хөгжүүлэхэд хүч тавин ажиллаж байна. Мөн Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд гадаадад нийгмийн халамжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, тухайн бүсийн иргэдийн амьжиргааг сайжруулах ажилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Вэн Жэмин: Өнгөрсөн 5 жилд Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, зам дагуу орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, эрчим хүчний нөөцийг ашиглах, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны салбарт хөрөнгө оруулалтын 3116 төслийн ажилд оролцож байна. Төмөр замын хамтын ажиллагааны талаар, Аддис Абаба хотоос Жибути хүрэх төмөр зам албан ёсоор ашиглалтад орж, Зүүн Африкийн бүсийн орчин үеийн анхны төмөр зам болсон бөгөөд хоёр хотын хооронд урьд 1 долоо хоног явдаг байсныг 1 хоног болгон товчилсон юм гэжээ.
Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны тоо баримтаас үзвэл, 2017 оны эцсийн байдлаар, Төрийн өмчийн 10791 аж ахуйн нэгж 185 улс орон, бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тэдний гадаад дахь хөрөнгийн нийт хэмжээ 7 их наяд юаньд хүрч, жилд 4.7 их наяд юанийн орлого олсноос 106.4 тэрбум нь цэвэр орлого юм байна.
