2021 оны 01-р сарын 09-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооны дэд дарга, вакцин судлан бүтээх тусгай хэсгийн хариуцлагатай албаны хүн Зэн Ишинь:
- 2020 оны 12-р сарын 15-наас хойш Хятад улс чухал бүлгийн хүмүүст вакцин тарих ажлыг албан ёсоор өрнүүлсэн байна. Өнөөг хүртэл бүх Хятадын хэмжээнд чухал бүлгийн хүмүүст 7 сая 500 мянга орчим тун вакцин тариад байна. Үүнээс өмнө өндөр эрсдэлийн бүлгийн хүмүүст 1 сая 600 мянга гаруй тун вакцин тарьсныг нэмж тооцвол Хятад улс нэгэнт шинэ коронавирусийн эсрэг вакциныг нийтдээ есөн сая гаруй тун тариад байгаа гэж хэллээ.
Зэн Ишинь:
- Есөн сая гаруй тун вакцин тарьсан нь Хятадын шинэ коронавирусийн эсрэг вакцин аюулгүй чанар хангасан гэдгийг улам нотолсон байна. Шинэ коронавирусийн эсрэг вакциныг дагалдах нөхцөлтэйгээр зах зээлд гаргахыг дагаад ялангуяа үйлдвэрлэл хангалтыг баталгаажуулах чадавх аажмаар дээшлэхийн хэрээр халдварын өндөр эрсдэлийн бүлгийн хүмүүс болон энгийн хүмүүст тарих ажлыг бүх талаар эмх цэгцтэй ахиулна. Цаашлаад иргэдэд вакциныг ямар ч үнэ төлбөргүйгээр хийх болно. Вакцин тарих ажлыг эмх цэгцтэй өрнүүлж, нөхцөлд нийцсэн хүмүүс бүгд чадахын хэрээр вакцин тариулж, бүх нийтэд дархлаа бий болгож, шинэ коронавирусийн халдварыг таслан зогсоох болно гэж хэлсэн байна.
