
Мөнгө идээ ундаанд хүрэх үед өнгө нь хувирдаг, энэ үед хортой хоргүйг шалгаж болно. Монголчууд хоол унд идэж уухдаа мөнгөн аяга, мөнгөн халбага, мөнгөн хутга хэрэглэдэг. Хоол хүнсээр дамжуулан мөнгөн эдлэлийн ашиг тусыг авч болох бөгөөд арьс мэдрэмжээрээ бас дамжуулан авах боломжтой.
Мөнгөнд хүний биеийн дотоод үйл ажиллагааг нөхөн төлжүүлэх элемент агуулагдаж байдаг.
Алт нь сэрүүн чанартай учраас халуун хижиг өвчнөөс сэргийлэн эмчлэх үйлчилгээтэй. Гууль, зэс, төмрөөр хийсэн гоёл, эдлэл хэрэглэл нь тодорхой хэмжээнд эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
Мөнгөн гоёл зүүснээр биед шар ус хурж хуянд баригдахгүй, цусны эргэлтийг сайжруулан биеийн дотоод шинэ хуучны солилцоог нэмэгдүүлнэ.
Мөнгийг удаан хугацаанд хэрэглэвэл яр шарх хурдан эдгэнэ. Дээр үед оточ эмч нар цэвэр мөнгөөр зүү тавьж биеийн хорыг хөөж эмчилдэг байжээ.
