
Далбаа мандуулах ёслолын үеэр
Макао эх орныхоо мэдэлд эргэж нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэхийн тулд Макаогийн онцгой бүсийн захиргаа 12-р сарын 20-ны өдөр Алтан Ляньхуа талбайд далбаа мандуулах ёслол үйлдсэн байна. Макаогийн онцгой бүсийн захиргааны тав дахь засаг дарга Хэ Ичэн болон Макао дахь Төвийн төлөөлөгчийн алба, Хятадын ГХЯ-ны Макао дахь алба, Хятадын АЧА-аас Макаод суугаа арми, Макаогийн захиргааны төлөөлөгчид ёслолд оролцов. Макао хотын иргэд, жуулчид талбайд болсон далбаа мандуулах ёслолыг үзэж сонирхов.

Макао хотын иргэд, жуулчид ёслолыг үзэж сонирхов
Үдээс өмнө 08:00 цагт төрийн дуулал эгшиглэхэд таван одтой улаан далбаа болон онцгой бүсийн захиргааны далбааг өндөрт мандуулахад төлөөлөгчид болон хотын иргэд, жуулчид төв зогсон, төрийн дууллаа хамтдаа дуулж, төрийн далбаа болон захиргааны далбаанд хүндэтгэл үзүүлэв.
