2022 онд Хятадын аж үйлдвэрийн эдийн засаг ерөнхийдөө тогтворжиж, сайжрах бөгөөд тогтоосон хэмжээнээс дээгүүр аж үйлдвэрүүдийн нэмэгдсэн үнэ жилд 3.6 хувь өсөх төлөвтэй байна. Үүнээс үйлдвэрлэлийн нэмэгдсэн үнэ 3.1 хувь орчим өсөх хандлагатай байна. Үйлдвэрлэлийн нэмэгдсэн үнэ ДНБ-ий 28 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар нэмэгдсэн байна.
2022 онд Хятад улс инновацын салбарт шинэ ололт амжилт гаргаж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдлын түвшин үргэлжлэн сайжирч, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд шинэ ахиц дэвшил гарсан байна. Өнгөрсөн оны 01-р сараас 11-р сар хүртэл өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмэлт үнэ 8 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмэгдсэн үнэ 6.2 хувь өссөн байна. Эрчим хүчний шинэ тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт 6.5 сая нэгжээс давж, тээврийн хэрэгслийн экспорт шинэ амжилтад хүрсэн байна. Хятадын хэмжээний Фотовольтаикийн шинэ, нийлмэл суурилагдсан хүчин чадал нь олон жил дараалан дэлхийд эхний байр эзэлж байна. Уламжлалт аж үйлдвэрийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг эрчимжүүлж, чанартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг улам бүр дэмжин, аж үйлдвэрийн талбай, гол үйлдвэрүүдийн нүүрстөрөгчийг оргил үеэс нь буруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, оюуны үйлдвэрлэлийн хэрэглээний хэмжээ ба түвшин дэлхийн тэргүүлэх эгнээнд орж байна. Түүнээс гадна мэдээлэл, харилцаа холбооны салбар ч хурдацтай хөгжлөө олсон байв.
"Дижитал аж үйлдвэрийн мэдээлэл" платформыг 2023 онд байгуулах ажлыг эрчимжүүлнэ гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны намын хорооны нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд Жинь Жуанлүн танилцуулсан байна.
"Үйлдвэрлэлийн дижитал өөрчлөлтийн санаачилгыг хэрэгжүүлэх, ирээдүйн аж үйлдвэрийн хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, "робот +" хэрэглээний үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. "Өргөн зурвасын хүрээ" байгуулах ажлыг эхлүүлж, 6G технологийн судалгаа, хөгжүүлэлтийг цогцоор нь дэмжинэ. Дижиталчлалыг хөгжүүлэн, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг жижиг, дунд аж ахуйн хөгжилд үйлчлүүлэн,жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн чанарын стандарт, брэндийг хүлээлгэн өгөх тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэжээ.
