Саяхан өндөрлөсөн Бээжингийн Өвлийн олимп мөс, цасан спортын увдисыг нийт ард түмэнд харуулсан нь хүн бүрийн мөс, цасны спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг ихээхэн хөдөлгөсөн юм. Хятадын Залуучуудын Өдрийн сонины хорооны Нийгмийн судалгааны төв болон (wenjuan.com) Асуулгын сүлжээтэй хамтран хийсэн 1212 судалгаанд оролцогчдын дунд мөс, цасан спортын хамгийн сэтгэл татам шинж чанарууд нь сэтгэл хөдөлгөм гэж үзэж байгаа нь 59.6 хувь, гоёл чимэглэлийн өндөр чанартай гэж хариулсан 48.2 хувь, байгальтай ойртох гэж хариулсан 37.3 хувийг эзэлсэн юм. Судалгаанд оролцогчдын 58.3 хувь нь тэшүүр, цанаар гулгах нь амьдралын чөлөөт цагаа өнгөрөөх арга болсон гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 64.1 хувь нь мөс, цасны спортыг түгээн дэлгэрүүлэх нь шинэ сонирхол, хоббитой болж, амьдралын аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлсэн гэж хариулжээ.

1990 оноос хойш төрсөн их сургуульд сурч байгаа Ван Мүмү:
- Энэ жил бол миний анх удаа цанаар гулгах гэж байна. Уг нь би эхлээд унахаас их айдаг байсан, хэд хэдэн удаа унасан ч хичээсээр байгаад анх удаагаа эхнээсээ дуустал уналгүй гулгаж дийлсэн , би маш их амжилтыг мэдэрсэн. Дараагийн удаа би илүү том цанын бааз руу явмаар байна. Цаашид ч цанын спортоор хичээллэх болно гэдгээ хэлэв.
Жэжян мужийн Ханжөү хотын Лин Хан хэлэхдээ, цанаар гулгах нь "донтуулдаг" спорт гэж боддог, бид ур чадвар эзэмшиж, уралдааны замыг бие даан дуусгаж чадвал тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү, маш их сэтгэл хөдөлгөм, амжилтад хүрэх мэдрэмж хүчтэй гэжээ.
Ван Мүмү:
- Цанаар гулгахдаа намайг хамгийн их татдаг зүйл бол гулгах тэр мөчийн сэтгэл хөдөлгөм, энэ нь хүмүүст маш их тайвшрах мэдрэмжийг олгоно. Мөн найзуудтайгаа тоглох нь цанаар гулгах нэг шалтгаан болдог мөртөө цанаар гулгах нь үндсэндээ олон хүмүүс хамтдаа тоглож, цасан дээр зураг авах нь үнэхээр сайхан байдаг. Тэшүүрээр гулгасны дараа бүгд айлын байранд очиж амарч, хамтдаа багаа бүрдүүлсэн нь бие биенийхээ мэдрэмжийг сурталчилсан гэжээ.
Бээжингийн Багшийн Их Сургуулийн Биеийн тамир, дасгалын сургуулийн анхны декан, Бүх Хятадын сургуулийн спортын холбооны дарга Мао Жэньмин хэлэхдээ, мөсөн болон цасан спортын хамгийн эхний онцлог бол гулгах, ийнхүү гулгадаг мэдрэмж нь бидэнд энгийн үед мэдрэхэд хэцүү байдаг мэдрэмж юм. Энэ нь байгалийн гаднын хүчинд тулгуурладаг бөгөөд гүйх үед ийм хурдны мэдрэмжийг мэдрэх боломжгүй, энэ нь мөс, цасны спортын маш их таашаал юм. Өндөр эрчимтэй, мөс, цасны спортын хурд нь маш хурдан бөгөөд түүний дотор эргүүлэх болон бусад хөдөлгөөнүүд нь маш мэргэжлийн мөртөө зарим аюулыг дагуулдаг. Мөс, цасны спорт нь хүйтэн, дулаантай зэрэгцэн оршдог. Хэдийгээр мөс, цасанд дасгал хийх нь маш хүйтэн байдаг ч төгсгөлийн дараа дулаан өрөөнд хүн бүртэй харилцаж мөргөлдөх,ийм сэтгэл татам байдлыг бусад спортоор солих аргагүй юм гэжээ.
Судалгаанд хамрагдагсдын 64.1 хувь нь мөс, цасны спортыг түгээн дэлгэрүүлэх нь шинэ сонирхол, хоббитой болж, амьдралын аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна
Судалгаанд оролцогчдын 64.1 хувь нь мөс, цасны спортыг түгээн дэлгэрүүлэх нь шинэ сонирхол, хоббитой болж, амьдралын аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлсэн гэж хариулж, судалгаанд хамрагдагсдын 61.4 хувь нь нийт ард түмний спортод идэвх санаачилга, бие бялдрын чийрэгжилтийг нэмэгдүүлэхэд тустай гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчдын 52.9 хувь нь мөс, цасны спорт нь багийн уур амьсгалыг төлөвшүүлж, хүсэл зоригийг нь чангалахад тусалдаг гэж үзэж, судалгаанд оролцогчдын 49.4 хувь нь мөсөн болон цасан спортыг сурталчлах нь Хятадын мөс, цасан спортоор хичээллэх мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд тустай гэж, судалгаанд оролцогчдын 44.1 хувь нь мөс, цасны үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж, 38.9 хувь нь эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд түлхэц болно гэж, судалгаанд оролцогчдын 24.9 хувь нь мөсөн болон цасан спортын түгээмэл байдал нь дэлхийн олимпын үйлсэд хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна.
Өвлийн олимпын наадамд оролцох эрх авсан нь ард иргэдийн мөс, цасан спортод урам зоригийг нэмэгдүүлж, ирээдүйд мөсөн болон цасан спортоор хичээллэх хүүхдүүд улам олон болох нь дамжиггүй гэж Лин Хан үзэж байна.
Ван Мүмү мөс, цасны спорт нь нэгдүгээрт биеийг дасгалжуулж, бие бялдрын чийрэгжилтийг сайжруулдаг, хоёрдугаарт нь хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулдаг гэж үзсэн байна. Мөн , цасны спортын талаар хүмүүст илүү их мэдээлэл өгч, улмаар мөс, цасны соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн ойр орчмын газруудад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тус дэм болно гэжээ.
