solongonews
Дэлхийн загварлаг тэргүүн хатагтай нар уулзав
2017-04-07 23:02
Иорданийн хаан Абдалла II Ибн Хусейн гэргий, хатан хаан Раниян хамт энэ сарын 5-ны өдөр АНУ-д албан ёсны айлчлал хийсэн байна.

 Энэ удаад Дональд Трамп болон Абдалла II Ибн Хусейн нар Палестин-Израилын хэлэлцээрийг сэргээх боломжийн талаар ярилцлаа. Хэдийгээр хоёр улсын төрийн тэргүүн нар чухал сэдвээр яриа өрнүүлсэн ч дэлхийн хэвлэл мэдээллийн төвийн анхаарал загварлаг тэргүүн хатагтай рүү чиглэж байв.

Хатагтай Трамп номин ногоон өнгөтэй даашинз, хар бүстэй хослуулсан бол хатан хаан Рания хар юбка, цагаан захтай цамцыг уулзалтын үеэр сонгож өмссөн байна.

Айлчлалын үеэр Вашингтон хотод Иорданий хааны нэрэмжит хүлээн авалт болсон юм. Хүлээн авалтад АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин, зөвлөх Иванка Трамп нөхрийн хамт оролцсон байна. Тэрбээр цагаан өнгийн нэхмэл хээтэй даашинз өссөн байна.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл