solongonews
Би Юньганы агуйд ”эмч” хийдэг
2021-06-17 12:11
Би Юньганы агуйд ”эмч” хийдэг

Шаньси хотын Датун дахь Юньганы агуйн 39-р агуйд чулуун соёлын дурсгалт зүйлийг хамгаалах төвийн студийн ажилтан Сун Бө засвар хийж байгаа нь 


Юнган агуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ханын дурсгалт зүйлийг сэргээн засах өрөөнд залуу ажилтан Жан Сяожуан (зүүн), У Чаосиа нар ханын зургийг засаж байгаа нь


Залуу хүмүүсийн хувийн хөгжил удирдсан багшийн хөдөлмөртэй салшгүй холбоотой. Юньганы агуйн судалгааны хүрээлэнгийн соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах өрөөнд залуу ажилтан Хэ Юй (баруун) багшаасаа хавтан засахыг сурч байгаа нь

Соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах өрөөнд ажилтан Ниу Баочун төмөр эдлэлийг засварлаж байгаа нь


Ажилтан Гуан Жианлин соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд сэргээн засварлах явцын тоос арилгах ажлыг хийдэг


Ханын зургийн дурсгалт зүйлийг сэргээн засах өрөөнд ажилтан Хай Жяньюй хичээнгүй ажиллана


 Ажилтан Ли Зэхуа зургийн мэдээлэл цуглуулдаг

Ү Жөү уулын өмнөд бэлд хадан цохионд байрлуулсан аварга том бурхдын баримлууд бий. Мянга гаруй жилийн турш салхи бороо туулсан хэдий ч гайхамшигт өнгө төрх нь хэвээр хадгалагдсаар...
Шаньси мужийн Датун хотын баруун хэсэгт орших Юньганы агуй нь 1500 гаруй жилийн түүхтэй бөгөөд 45 гол агуй, 50 мянга гаруй барималтай. Энэ нь Хятад дахь том агуйнуудын нэг юм. 2001 онд Юньганы агуйг ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан. 

1500 гаруй жилийн туршид буюу цаг хугацааны эрхээр Юньганы агуйн нэлээд олон баримал элэгдэж хорогджээ. Агуйн баримал зургийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд холбогдох хэлтсүүд 1970-аад оноос эхлэн  Юньганы агуйн сэргээн засвар, хамгаалалтыг өргөн цар хүрээтэй явуулж ирсэн бөгөөд хэдэн арван жилийн турш тасралтгүй хүчин чармайлт гаргасны эцэст Юньганы агуйн тогтвортой байдлыг үндсэнд нь шийдвэрлэж, усны хор хөнөөлийг үр дүнтэй тогтоон, хүрээлэн буй орчныг сайжруулан агуйг хамгаалах ажлыг эрчимтэй хийсээр байна. Сүүлийн жилүүдэд дижитал технологийг ашигласнаар соёл хамгааллын баг сэргээн хамгаалах, урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээний ажилд шилжжээ.
Өнөөдөр эртний  Юньганы агуйн сэргээн засварын ажилд нэг хэсэг "1980-аад онд төрсөн" ба "1990-ээд онд төрсөн" ажилтнаас бүрдсэн соёлыг хамгаалах багийг буй болгожээ. Чулуун соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах, ханын зураг, шавар баримлыг засварлах, хөдлөх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах, дижитал технологийн цуглуулах гээд залуу "соёлын дурсгалт зүйлийн эмч нар" цаг хугацааны эрхээр элэгдэж эвдэрсэн соёлын үнэт зүйлд өнгө будаг нэмэн эрч хүчийг нь сэлбэсээр байна.    

Найруулагч: Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл