Өнөр:
- Үнэнийг хэлэхэд би итгэхгүй, бас ойлгохгүй байлаа. Нэгэн жинхэнэ тэнхимийн зэрэглэлийн том дарга юунд тэтгэвэрт гарсан хойноо ч тааламжтай, амар амгалан амьдралаа эдлэхгүй, нэг сэтгэлээр элсэн цөлд очиж, Хар хотын тийм хүнд бэрхшээлтэй газар хүрч заг мод тарьсан бэ?
Тэрээр чухам юу бодож байна вэ? 2012 оны 05-р сарын нэгний өдөр бид Хар хотод ирж, байгаль орчныг хамгаалах сайн дурын үйлчилгээний үйл ажиллагаа өрнүүлэв.
Сү настантай анх уулзах тэр мөчид яг л элсэн цөлийн гүн дэх хатаж гандсан тоорой мод шиг санагдсан билээ.
Би сэтгэл доторх эргэлзээгээ дарж ядан:
- Настан минь, та элсэн цөлд ийм хатуужилтайгаар заг мод тарьж байна, заг мод ургах нь удаан. 10 жилийн дараа сая ойжих байх. Тэр үед та 80 гарчихна шүү дээ, яаж жаргах вэ? Хотод харьж өтөл насаа амар жимэр өнгөрүүлье гэж бодохгүй байна гэж үү?” гэж асуув.
Надад одоо хүртэл Сү настны эелдэг атлаа шуурхай хариулт бодогдсоор. Тэрээр:
- Би жаргах нь чухал биш, та нар жаргаж, үр хойчис жаргаж чадах нь чухал. Даруйхан цөлжилтийг засахгүй бол бидний хойчис экологийн гамшигдсан ард болно, Эзнээгийн хүний хувьд түрүүлж ахлан элсийг засах нь миний дархан үүрэг хариуцлага. Би бол нэгэн ахмад намын гишүүн, бид сэтгэлдээ нутгийн ард түмнээ үүрд багтааж явдаг гэж хэлсэн юм.
Би Сү настаны итгэл зориг бат бэх гэдгийг үнэнхүү мэдэрсэн юм. Тэрээр бидний төлөө, нутаг орныхоо төлөө сая энэхүү хатуужилтай амьдралыг сонгожээ.
Сү настаны элсэн цөлийг ойжуулсан үлгэр элсэн цөлд өргөнөөр уламжлагдан дуулагдана. 2004 оноос одоог болтол тэрбээр уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэн, "цөлжилтийг засах" аянд тууштай зүтгэсээр байна.
Цөлжилтийг засна гэдэг хатуужилтай бөгөөд аюлтай. 2005 оны хавар Сү настан хөгшинтэйгээ машин жолоодон Хар хотод буцахдаа машин тэрэг нь элсэнд шавардаж, гар утас бас нь дохио сүлжээ тасарч, тэд хоёул идэж уух юмгүйгээр машин дээрээ бүтэн нэг өдөр нэг шөнийг өнгөрүүлсэн аж.
2018 оны 09-р сард Сү настан ажил хийж байхдаа өвс боох машинд хөлөө шархдуулж, мөн чихрийн шижин өвчинтэй болохоор шарх нь эдгэрэхгүй удаж хөлөө алдан, мөч тайрах мэс засал хийлгээд хиймэл хөл залгуулав. Харин алхаж тэнхээтэй болмогц Сүх гуай мөн л хайртай загийн ойдоо буцжээ.
10 гаруй жилийн турш Эзнээ хошууны их элсэн цөлд хатуужилтай ажилласан Сү настан эвэршиж хатуурсан ширүүн гараараа цөлжилтийг засан ойжуулж, байгаль орчныг засан сайжруулсан үлгэр дууриал болсоор байна.
