Өнөөдөр буюу энэ сарын 23-нд Хятад улсын тариаланчдын элбэг хураалтын дөрөв дэх баяр тохиолоо. Өнөөдрийн байдлаар Хятад улс даяар ургац хураалтын ажил ид явагдаж байна. Хятадын өнцөг булан бүрт хөдөрмөрч түмэн элбэг хураалт авч магнайн хөлс нь гялтганана. Тариалалтын ажил өвчин халдварын онцгой үед болж байгаа ч ургац хураалт хэвийн явагдаж их хөдөлмөрийн ард гарахад ойрхон болоод байна. Хятадын хэмжээнд хөдөө орон нутгийн тариаланч түмэн, орон нутгийн намын гишүүн, кадрын нэгдсэн зохион байгуулалтаар өвчин халдварын эсрэг ажлын дүрэм журмыг ягштал биелүүлж, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд алтан намрын энэхүү цаг элбэг хураалт авч байгаа нь тийм ч амар ирсэн амжилт биш юм. Зарим газарт үер уснаас болж тариалалт нөхөн давтагдаж байсан ч ургац алдаагүй. Ингээд элбэг хураалтын мишээл тодруулсан тариаланчдын фото сурвалжилгыг хүргэж байна.






