2019 онд Хөххотын ДНБ 279.1 тэрбум юаньд хүрчээ
2020-04-01 20:41
2019 онд Хөххотын ДНБ 279.1 тэрбум юаньд хүрчээ.
Хөххотын Статистикийн товчооноос гаргасан мэдээллээр, 2019 онд Хөххотын дотоодын нийт бүтээгдэхүүн 279.15 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 5.5 хувиар өссөн байна.
Эдгээрийн дотор нэгдүгээр аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 11.42 тэрбум юань буюу 1.2 хувиар нэмэгдсэн бол хоёрдугаар аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн хэмжээ 82.38 тэрбум юаньд, 2.2 хувиар өсжээ. Мөн гуравдугаар аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь 185.34 тэрбум юаньд хүрснээр 7.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
