Үйлдвэрлэлийн байдлаас үзвэл энэ оны эхний гурван улиралд, жилд 20-иос дээш сая юанийн орлоготой аж ахуйн нэгжийн нэмүү өртгийн өсөлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 нэгжээр өссөн байна. Үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн үзүүлэлт ноднин жилийн мөн үеэс 8.3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн жилийн мөн үеэс 0.2 нэгжээр өссөн байна.
Эрэлт хэрэгцээний байдлаас үзвэл, эхний гурван улиралд үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн мөн үеэс 7.5 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн хэмжээнээс 0.7 хувиар буурсан байна. Нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 10.4 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оныхтой адилхан байгаа бөгөөд үндэсний онлайн жижиглэн худалдааны хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 34.2 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оныхоос 8.1 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Мөн экспорт, импортын нийт хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 16.6 хувиар нэмэгджээ.
