solongonews
“Найрын ширээний ууц” жүжиг Хөххотноо тоглогдлоо
2017-11-01 00:05
“Найрын ширээний ууц” жүжиг Хөххотноо

“Хөххот-Монгол Улсын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээний нэг агуулга болох Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг 10 дугаар сарын 31-ний үдэш Хөххот дахь Өвөр Монголын Үндэстний урлагийн театрын тайзнаа тоглогдлоо.

Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг анх Найруулагч И.Доржсамбуугийн ур ухаанаар 1981 онд тайзнаа амилж, Монголын шилдэг инээдмийн жүжгээр тооцогддог.

Ёс суртахууны тухай Социалист өмчийг хайрлах өнөөгийн зарчмыг харуулсан. Энэ жүжиг нь инээдмийн хошин жүжиг бөгөөд муу муухай зүйл, ёс суртахууны хоцрогдлыг шоолон, хуучны үлдэгдлийг ялж байгаа болохоор уг жүжгийн инээд нь хүний эрүүл саруул, зол жаргалтай сэтгэлийн илэрхийлэл болж байгаа юм. 

Ардын жүжигчин Г.Мягмарнаран уг жүжгийг сэргээн тоглох санаачилга гаргаснаар 2013 он буюу 32 жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ УДЭТ-ын тайзнаа тоглосон аж.

Монголын шилдэг инээдмийн жүжиг “Найрын ширээний ууц” жүжгийг энэ удаад театрын ахмад жүжигчид залуу уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл