Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 18-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 46 болсон гэж нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 41 (Үүнд Тяньжинь хотод 11, Гуандүн мужид 10, Юүньнань мужид 6, Шанхай хотод 5, Фүжянь мужид 4, Бээжин хотод 1, Өвөр Монголд 1, Жэжян мужид 1, Хэнань мужид 1, Сычуань мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 5 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 3, Шанхай хотод 1, Юүньнань мужид 1 өвчтөний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол байхгүй.
08-р сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1866 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 61 хүн бүртгэгджээ) байна. Нийт 88044 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94546 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 2 хүн байна. Нийт ойр хавьталтай 1154405 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 41706 байна.
